-Халхголын дайны талаар эрдэм шинжилгээний хурал ирэх наймдугаар сард болно-
Халхголын ялалтын 75 жилийн ойн баярыг манай улс ирэх наймдугаар сард
тэмдэглэнэ. 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд
үргэлжилсэн энэ дайн юунаас болж үүссэн шалтгааны өнөөг хүртэл бүрэн
тайлагдаагүй байгаа гэж түүх судлаач эрдэмтэд үзэж байна.
Энэ дайн дэлхийн II дайны өмнөх олон улсын нөхцөл байдалтай шууд
холбоотой. Нэг талаас Европт фашист Герман дайн дэгдээх аюул нүүрлэсэн
байсан. Нөгөө талаас Азид Японы милитарист хүчин засгийн эрхэнд гарч,
Азийн орнуудын эсрэг Хятадтай дайн хийж эхэлсэн. Мөн зүүн өмнөд Азийг
эзлэн авах төлөвлөгөө боловсруулсан байв. Тиймээс дэлхий нийтийн
үзэгдлээс салангид авч үзэх боломжгүй, Дэлхийн II дайны өмнөх цэрэг улс
төрийн байдалтай нягт холбоотой гэж түүхчид үздэг.
Дэлхийн II дайн 1939 оны есдүгээр сард фашист Герман Польшийг эзлэн
авснаар эхэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед түүх судлаачид 1939 оны таваас
есдүгээр сард эхэлсэн Халхын голын дайн дэлхийн II дайны эхлэл болсон
гэх шинэ тайлбар гаргаж иржээ. Тэгэхээр Халхын голын дайны судлал
үргэлжилсээр байна гэсэн үг.
Энэ дайн эхлэх болсон шалтгаан 100 хувь тайлагдаж чадаагүй байгаа юм.
Монгол, ОХУ болон бусад орны эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Ирэх
наймдугаар сард олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсад
болно. Энэ хурлаар дайн гарах болсон шалтгаан, учирсан хохирол, энэ
дайнаас авах сургамжын асуудлыг дахин авч хэлэлцэх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих