Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын ажил сүүлийн таван жилийн турш сунжирч байгаа. Ашиглалтад хүлээлгэн өгөх эцсийн хугацаа энэ жил хэмээн ярьж байсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод зогсонги байдалд оржээ. Тэгвэл Дорнод аймагт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг буцах замдаа Мянганы замын ажлын явцтай танилцаж, энэ онд багтаан ашиглалтанд оруулахын төлөө Засгийн газар анхаарал тавьж ажиллана хэмээн мэдэгдлээ.
Тэрээр 2014.07.28 буюу өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө санхүүжилт, замын ажлын гүйцэтгэл, явцын талаарх мэдээллийг танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосон байна. Одоогоор энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих