Өнөө өглөө болсон аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар Аймгийн засаг даргын орлогч М.Бадамсүрэн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхи чармайлт гаргаж ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлээд, Наадмын комисс ахалсан хүний хувьд цаашид анхаарах зүйлсийн талаар танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ:
Наадмын комисс ахалж ажилласан хүний хувьд, урьд жилүүдийн баяр наадмын тайлан дүгнэлт, туршлагуудаас судлах гэхээр баримт материал олдохгүй хэцүү байдаг. Өмнөх удирдлагуудыг муулж байгаа хэрэг биш. Харин цаашид баяр наадмын тайлангуудаа цаасан болон цахим хэлбэрээр хадгалж үлдээх нь чухал байна. Энэ жилийн наадмын комиссынхон дараа жил дахин ажиллахгүй ч байж болно шүү дээ. Тэр үед өнгөрсөн жилүүдийнхээ туршлага, алдаа оноог судлах бэлэн баримт материалтай байх ёстой.
Мөн наадмын талбай, сурын талбай, морь барианы газруудыг ССАЖГ-т шилжүүлэх шаардлагатай байна. Саяын наадмаар л гэхэд морь барианы газар нь иргэдийн өмчлөлтөй газар байсан тул нүүлгэн шилжүүлэхээс аргагүй болсон. Мөн шагайн харвааны газар асуудалтай байна. Эдгээрийг ирэх жилийн наадмыг тулгалгүй, өмнө нь нэгмөсөн шийдэх хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэнд тогны кабель утас, олс дээс авах гэх мэтээр худалдан аватууд их хийгдсэн. Энэ бүхнээ ирэх жилийн наадмаар дахин ашиглахаар хадгалаад явъя. Наадам бүрээр тодорхой зардал гардаг нь мэдээж. Эдгээр зардлуудыг эртнээс аймгийн төсөвтөө нарийн тодорхой тусгаж өгөх шаардлагатай байна гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих