Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394
дүгээр тогтоолоор "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины
ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий
этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлан гаргасан. Энэ
тогтоолын дагуу энэ оноос эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны
гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан
баримтан дээр даран холбогдох газруудад өгнө.
- Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх
- Стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50, 100 кг-аар савлаж бэлтгэх
- Мал аж ахуйн хоршооны гишүүн байх
- Харьяа дүүргийнхээ ноосны бие төлөөлөгчид ноосоо тушаах / улсын үйлдвэрт /
- Малчин, мал бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах, эсвэл шинээр урамшуулал хүлээн авах данс нээлгэнэ.
- Ноосны бие төлөөлөгч ноос хүлээн авсан баримтыг 3 хувь үйлдэх ба 1 хувийг өөртөө үлдээнэ. / Энэ баримтанд малчин өөрийн харилцах банкны нэр, данс дугаараа бичиж малчин өрхийн баталгааны тэмдгийг дарна. /
- Малчин 2 хувь баримт авч нэг хувийг өөртөө, нэг хувийг урамшуулалд хамрагдах хүсэлтийн хамт харьяа дүүргийнхээ Тамгын газарт ХАА-хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. / урамшуулал авах малчин бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих ба, ХАА – мэргэжилтэн овог нэр , регистрийг падаантай нь тулгаж авна /
- Дүүргийн ХАА-хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг , малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган дүүргийн Засаг даргаар баталгаажуулан 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээнэ.
- НҮХААГ нь дүүргүүдээс ирүүлсэн материалыг бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тулгаж ҮХААЯ-ны харьяа " Мал хамгаалах сан”-д хүргүүлнэ.
- Урамшуулалд хамрагдах шаардлагыг хангаагүй
- Материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан баримтанд засвар өөрчлөлт оруулсан
- Малчин, мал бүхий этгээдийн материалд баримт бичгийн зөрчил гарч, ажлын 3-5 хоногт багтаан холбогдох газраар дамжуулж "Мал хамгаалах сан”-д ирүүлээгүй бол урамшуулал олгогдохгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих