Орон нутгийнхаа боломжид тулгуурласан, зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжихэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санал санаачлагыг нэгтгэх, Дорнодын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор "Үйлдвэржилтийн хөгжил 2014” хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу зарим ажлуудыг хийж эхлээд байгаа ба үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах цэг салбар, "Дорнодод үйлдвэрлэв” худалдааны тасгийг Хэрлэн номин Бизнес төвд нээн ажиллуулах зорилготойгоор хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод ХАҮТанхимын хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин, АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн З.Ариунтуяа, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Оюунчимэг, Худалдаа хөгжлийн банкны салбарын эрхлэгч н.Батбаяр, БД ХХК-ын захирал А.Хүрэлбаатар, ДБЭШХ, Бабуб ХХК, Онхоодой өндөр ХХК, зэрэг 20 гаруй үйлдвэр эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо
Уулзалтыг ХАҮТ-ийн дарга Э.Адъяа нээж, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
- "Дорнодод үйлдвэрлэв” худалдааны тасаг нээх зорилго чиглэл, бүтээгдэхүүн, байршил, үнэ, идэвхижүүлэлийн талаар.
- Үйлдвэрлэл эрхлэгчидтэй хийсэн уулзалт хэлэлцүүлгүүдээс гарч байсан Улаанбаатар хотын томоохон тухайлбал өгөөж, стимо нарийн боовны үйлдвэрүүдтэй танилцах, маркетинг менежментийн чиглэлээр сургалтад хамрагдах, Бизнес аялал зохион байгуулах асуудлын талаар.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж Үйлдвэрлэгчдийн зүгээс : Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, орон нутгийн салбар танхимтай уялдаа холбоотой хамтран ажиллах, Хүнсний салбарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байх, Санхүүгийн эх үүсвэр өндөр, хүү багатай, урт хугацаатай, эхний жил чөлөөлөх зээлийн бодлогоор дэмжих, Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Засгийн газрын 2011 оны 103-р тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар гал тогоо бүхий сургууль, цэцэрлэг, төсөвт байгууллагуудад сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг зохион байгуулах, "Дорнодод үйлдвэрлэв” тасаг, лангууг Хэрлэн номин бизнес төвд шинээр нээн ажиллуулах санаачлагыг дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний /мах, сүү, гурил/ түүхий эд болон тоног төхөөрөмжийг НӨАТ-с чөлөөлөх, аливаа төсөл, зээлд хамрагдаж буй иргэн, аж ахуйн нэгжид тавих шалгуур үзүүлэлт, хариуцлагыг өндөржүүлж, ил тод нээлттэй ажиллах, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр байгуулах, төрөлжсөн нарийн боов, бялууны үйлдвэр байгуулах, хүнсний үйлдвэрлэл эрхлэх зориулалтын байрны асуудал, хүнсний сүлжээнд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, зураасан код, технологийн талаар сургалт зохион байгуулж, хяналтыг сайжруулах талаар хэлэлцэж, Дорнод ХАҮТ-ын дэргэдэх "Хүнсчдийн салбар хороо”-г байгууллаа.
Бизнес аялалын асуудал нь чухал байгаа бөгөөд одоогоор ид борлуулалтын үе эхэлж байгаа тул дараагийн удаа ярилцахаар боллоо.
Төрийн байгууллагуудын төлөөлөл оролцогчдын асуултад хариулж мэдээлэл өгч, тулгамдсан асуудлыг хэрэгжүүлэх арга, замын талаар санал солилцлоо.
Зээлийн батлан даалтын сангийн талаар ЗБДС-ийн төлөөлөгч Н.Оюунчимэг, банкны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ХХБ-ны салбарын эрхлэгч, эдийн засагч нар мэдээлэл хүргэлээ.
Дорнод ХАҮТ-ын дарга Э.Адъяа салбар танхимын үйл ажиллагаа цаашид зохион байгуулах арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл хийсэн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих