Наадам дууссан хэдий ч наадам үргэлжилсээр байгаа нэг жишээ нь телевиз
асаангуут "сайхан наадаарай" гэж мэндчилдэг боллоо. 2014 оны долдугаар
сарын11-нээс эхэлсэн Хүннүгийн 2222, Их Монголын 808, бусад
хувьсгалуудын Их Наадам 9 дүгээр сарын 11-ний Ц.Элдбэгдоржийн хэлснээр
Америкийг хайрлах өдөр хүртэл, Ховд аймгийн Зэрэг сумын 90 жил хүртэл
үргэлжлэх юм байна.
170 сумын 90 жил болон Манжийн үеийн Массоны даншгууд болж байна. Сүхбаатар аймагт өөр аймгийн бөх ирж барилдахыг хориглосон Иргэдийн хурлын зарлиг гарсан гэнэ. Ийм зарлигийг бусад таван аймаг бас гаргажээ. Цаашдаа өөр аймгийн хүн өөр аймагт очиж бөх үзэж болохгүй ч байж болох юм.
Энд тэндхийн даншиг, аймгийн наадмууд бөхийн тоогоороо өрсөлдөж байна. Хамгийн олон хүнтэй Хөвсгөл аймаг 512 бөх барилдуулав. Хамгийн цөөхөн хүнтэй Говь-Алтай 512 бөх зодоглуулав. Жижигхэн тосгоны хэмжээтэй Говь-Сүмбэр аймаг эр хүйстэн бүхнээ бөхийн дэвжээн дээр гаргав.
Говь-Сүмбэр 126 бөх барилдуулсан байхад, Дорнод аймаг 126 бөх гэсэн боловч зарим бөхчүүд учраагүйгээр хоосон гарсан байна. Ийнхүү Дорнод аймаг бөхөөрөө дордов уу, наадмаа дундхан зохион байгуулав уу гэж Дорнодчууд бусад аймагт атаархаж байна.
Их даншгуудад портер унасан Сүхбаатар, Хэнтийн морьдууд уралдаж байна. Их цэргийн цуваа шиг машин унасан морьд баруунаас зүүн зүг, зүүнээс баруун зүгт хөвөрсөөр. Өмнө нь хүн морио унадаг байсан бол, морь нь одоо машинаа унадаг болжээ.
Францын хаан XIV Людвигээс таны баян тансаг найр наадам Франц орныг өр ширэнд орууллаа гэж хэлэхэд надаас хойш галав юүлсэн ч яахав гэж хэлсэн гэдэг. Зунжин үргэлжлэх найр наадам, зугаа цэнгэл, их холхидолт, их хөлхдөлт бүхэн бол мөн л массоны зохион байгуулалт, монголыг хагалан бутаргахад нөлөөтэй гэдгийг монгол хүн бүхэн санах учиртай болжээ.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4380
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих