Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад ирлээ. 2009 онд ажил
нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн
турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн
байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж
оруулан ажиллуулсан юм.
Ийнхүү өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар танилцлаа. Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Дорнодын замын 145 км нь ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.
Хэнтий, Дорнодыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан "Насны зам” компани өнгөрсөн онд авсан 143 км замын ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа тул гэрээг нь цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гурван гүйцэтгэгчид хуваан хариуцуулахаар болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Бүтэн таван жил сунжирсан Дорнодын замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10,65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ. Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, 2 захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих