Өнөөдөр аргын тооллын 2014 оны
долоодугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны
адаг цагаагчин хонь сарын шинийн 3. Буд гараг. Бага морь одтой,
5 шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 28 минутад
жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан,
гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн
түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл,
гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл,
гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь,
нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс
болно
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Овсгоотой
өдөр. Та энэ өдөр сэтгэл санааны хувьд тусгаарлагдмал байна. Танд найз
нөхөд , хайрт тань таньтай ойр байхыг хүсэхгүй байгаа мэт санагдаж
ганцаардана. Гэвч энэ бүхэн түр зуурын юм. Эерэг талаасаа таны бизнесийн
болон ажил мэргэжлийн тал дээр амжилт ирэх байх. Аливаад дээд зэргээр
хашир, хариуцлагатай байхыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Урамтай
өдөр. Итгэл ба идэвх өндөр байна. Бизнесийн хэлэлцээр танд гялалзсан
боломжийг олгоно. Өөрийнхөө санааг өмнөө тавьж, бусдыг сонс. Та хор шар,
чалчаа яриа, тэмцэлтэй тулгарна. Гэхдээ таны тайван чимээгүй байдал
ялна. Та арагш суухын оронд хөл дээрээ бат зогс. Өөрийгөө хэт ядраахаас
болгоомжил.
Хамтатгах (5/21-6/21)
Та
өөрийн оюун бодлоо өөрчилж, өөрийгөө бод. Зөн совингоо дага. Танд юу
хийх хэрэгтэйг хэлж өгнө. Хамт ажилладаг хүндээ сэтгэл татагдсан бол
түүнийгээ илчилж, болзоонд урьж болно. Бичиг цаасны ажлаа цэгцэл. Тэгвэл
та тооцооныхоо хугацааг хэтрүүлж асуудал үүсгэхгүй байж чадна. Хов
живийн яриа сөрөг нөлөө үзүүлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр
шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр
дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа
дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар
үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч
байна.
Арслан (7/23-8/22)
Таатай
өдөр. Түншүүдийн хооронд эерэг харилцаа багаар ажиллахыг урамшуулж
бүрийн ажлыг илүү хялбар болгох болно. Гэрээ хэлцэл, хурал зөвлөгөөн
тодорхой шалтгаангүйгээр хойшлох болно. Энэ нь бүх хийсэн зүйл тань
хангалттай гэдгийг батлахын тулд бүх жижиг хэсгүүдийг дахин шалгах
хэрэгтэй тэмдэг юм. Бизнес эрхлэхийг хүсдэг арслангуудын хувьд өнөөдөр
эхэлвэл сайн. Зээл авахын тулд санхүүгийн байдлыг тань тодорхойлсон
шинжилгээ хэрэг болно.
Охин (8/23-9/22)
Ургуулан
бодох чанараа дагаж, уг сэтгэгдлээ чөлөөтөй байлга. Ажил тань бүтэлгүй
байвал ном худалдан авч, оюун санааны ертөнцөөр аялаарай. Хүн болгон
амиа хичээж байсан ч гэсэн та тэдэнтэй адил зан гаргах хэрэггүй. Ямар
байгааг нь хэлэхээс нааш тэд өөрсдийнхөө хэрхэн аашилснаа мэдэхгүй ба
сайхан уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Сарны
нөлөө таагүй байх магадлалтай. Заль мэхэнд өртөж болзошгүй. Гэвч
аливаад шударга, нээлттэй хандах нь чухал. Магадгүй, өөрт байгаа бодлоо
бусдад хэлэхгүй байх нь ухаалаг алхам байх. Гэвч та бусдыг их шүүмжлэх
хандлагатай байна. Гэр бүлийн амьдрал идэвхтэй, завгүй байна. Үүрэгт
ажлаа хийн, баяр хөөрийг мэдрэх байх.
Хилэнц (10/23-11/21)
Орчин тойрноо мэдрэх мэдрэмж тань их сайжрах болно. Ялангуяа хайртай
хүнийхээ сэтгэлийг бүр илүүтэй ойлгоно. Бусадтай харьцахдаа нэг л болж
өгөхгүй, үл ойлгогдох байдалд автаад байсан бол одоо тэр асуудлаа
бүрэнхийгээс салгаж нарны гэрэлд гаргах цаг нэгэнт болжээ. Хэдий
нухацтай байсан ч асуудлыг бүрэн дүүрэн л шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв
мэгдэж сандраад, зугтаад л байх юм бол асуудал хэзээ ч өөрөө
шийдэгдчихгүй.
Нум (11/22-12/21)
Хэрвээ
та боломжтой бол энэ өдөр мэс засал хийлгэхээ хойшлуул. Үнэтэй эдлэл,
электрон бараа худалдан авбал зааврыг нь үлдээ. Дараа нь хэрэг болж
болзошгүй байна. Ажил дээрээ сонирхолтой хөгжилтэй зургаа үзэх нь таатай
сэтгэгдэл төрүүлнэ. Хэн нэгэн таныг урамшуулан таны нулимс болон
гунигийг арилгана гэдгийг та мэдэрнэ.
Матар (12/22-1/19)
Аливааг
хэлэлцэхдээ, мөн бичихдээ хэтрүүлэхгүй байхыг хичээ. Хэрвээ таны хайр
сэтгэлийн асуудал дарамттай, таагүй харилцаатай байгаа бол нөхцөл
байдал аажмаар сайжиртал хүлээ.Өдрийн 2 дугаар хагаст эрх мэдэлтнүүд
эсвэл эцэг эх тань их зүйл хүсэн, дарамт үүсгэж болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Ихэнх хумхынханд жингээ хасах, дэглэм барих зэрэг асуудлууд гарч ирнэ. Хоолоо сойх болон, спиртний төрлийн зүйлээс татгалзах хэцүү байх болно. Хөргөгчөө цэвэрлэн, түргэн хоолнуудаа хаяж, шинэ эрүүл хүнсээр дүүргээрэй. Зөв хооллолт нь эрүүл байхын хамгийн гол үзүүлэлт гэдгийг анхаар. Бизнесийнхэн энэ өдөр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа түр хойшлуул. Учир нь ашиг нь танд бус.
Загас (2/19-3/20)
Та
бүтээлч байвал тэр зан чинь таныг амжилтанд хүргэнэ. Та их нэр хүндтэй
компанид дадлага хйивэл чадварыг тань хурцаар дээшлүүлнэ. Энэ үдэш
амрахын тулд хошин шог үзэн, хөгжим сонсож завсарлага аваарай. Хөөстэй
вананд хэвтэх нь ажилсаг өдрийг дуусгах төгс амралт байна. Настай
загаснууд цэвэр агаарт гарах талаар хүүхдүүддээ хэлэн түүнээ хэрэгжүүлэх
арга хэмжээ ав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих