Цагдаагийн газар нь Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГазар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Залуучуудын холбоотой хамтран "Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн хурданы морины уралдаан, Дорнод аймгийн баяр наадмын үеэр наадамчин олон, зочид төлөөлөгчид, жуулчдын ая тухтай байдлыг хангах зорилгоор иргэний эргүүл ажиллуулах, оюутан цагдаа, онцгой байдлын хамтарсан баг гаргаж, орчны аюулгүй байдал, гэнэтийн эрсдлээс сэргийлэх, гадаадын иргэдэд зөвлөмж тусламж үзүүлэх, мэдээлэл хүргэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр эргүүлд ажиллуулахаар гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэгтэй оюутан залуучуудыг 21 хоногийн хугацаанд зохих урамшуулалтай "Оюутан цагдаа”-г баяр наадмын өдрүүдээр ажиллууллаа.Ингэж ажиллуулахдаа оюутануудад зохих хууль зүйн мэдлэг дадлага олгох сургалтыг хийж дадлагажуулсан байна
Dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих