"...Алтан нарны гэрлийг алганыхаа хонхорт тосож
Амьдралын мөнхийн рашаан гэж амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр айдас үргээсэн аавын өвөр
Амьдралын зөөлөн, хатууг үлгэр болгон хэлж өсгөсөн аав минь та
Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм...” хэмээн яруу найрагч Д.Ган-Очир аав, ээждээ зориулан "Миний хоёр эрдэнэ” шүлэг тэрлэж, дуун суварга босгосон. Энэ дуу залууст ухаарал хайрлаж, мянга мянган аав, ээжүүдийн магнайг тэнийлгэсэн билээ. Найрагч маань ээжийнхээ тухай "Энэ хорвоод мэндлээд бидний авсан хамгийн том бэлэг бол эхийн хайр юм. Миний ээжийн энгийн занд гайхамшигтай чанар нуугдсан байдаг. Эх хүн үрийнхээ сэтгэлд үргэлж хамт байдаг болохоор амьдралын таагүй олон зүйлээс аварч чаддаг байх. Надаас хамгийн нандин, эрхэм зүйлээ нэрлэ гэвэл "Ээж” гэнэ. Ээж минь хань, үр хүүхэд, амьдралын төлөө бүхнээ харамгүй зориулж яваа жирийн монгол эмэгтэй. Биднийг зэмлэхээсээ илүү үйл хөдл өлөөрөө үлгэрлэж ирсэн. Ээжийн минь баримталдаг зарчим ерөөсөө энэ. Хэдий дэргэд нь байгаа ч ээжтэйгээ өдөр бүр уулзаж чадахгүй юм. Ууган хүүгийн хувьд ээжийнхээ сэтгэлийг чилээхгүй, өөдрөг амьдрах юмсан гэж хичээдэг. Гэсэн ч бидний амьдралын мөч, хором бүхэнд санаа тавьсаар л. Шинэ бүтээл хийхэд аав, ээж маань баярлаж, урмын үгээр мялаан, баяр хөөрийг минь хамтдаа хуваалцдаг. Надад аав, ээжгүйгээр өнгөр үүлсэн баярт агшин гэж үгүй. Энэ утгаар яривал үр хүүхдүүдийнхээ амьдралд хайр бэлэглэдэг ачтан бол аав, ээж юм даа” хэмээн өгүүлсэн.
-Та Улаанбаатар хотод төвхнөөд удаж байна уу?
-Таван жил болж байна. Манайх 2009 онд Улаанбаатарт шилжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон ачтай ч боллоо. Хөгшин бид хоёр тэднийгээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гээд завгүй гүйдэг болсон шүү. Энэ жил Ган-Очир, Эрдэнэ-Очирынх бүл нэмлээ. Манайх хоёр хүү, нэг охинтой. Охин маань АНУ-д магистрт суралцдаг. Утас, интернэт гэдэг сайхан зүйл бий болсон болохоор охинтойгоо өдөр бүр ярьдаг юм. Амралтын өдөр манайхаас зочдын хөл, хөдөлгөөн ер тасардаггүй. Хүүхдүүдээс гадна найз нөхөд, шавь нар уулзах гээд зориод ирнэ. Бидэнд ч гэсэн танил хүмүүстэйгээ ярьж хөөрч суух сайхан байдаг. Би түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Нутагтаа 35 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хүүхдүүд маань хотод суурьшсан болохоор тэднийгээ бараадъя гэж шийдсэн дээ. Хөгшин маань Ган-Очирын охиныг сургуулиас нь авах гээд явлаа. Энэ мэтчилэн чадах зүйлээрээ хүүхдүүддээ тусалж, ажлыг нь тайван хийлгэх боломжоор хангаж байна. Хүүхдүүд маань бидэнд санаа байнга тавина. Дэргэд нь байгаа хэр нь л байнга утасдана. Ач нар маань биднийг манайд ирээч гээд булаацалдана шүү дээ. Өвөө, эмээ болохоороо хүүхдүүдээсээ илүү ач нараа хайрлаж, эрхлүүлдэг юм байна. Хүүхдүүддээ багад нь амтлуулаагүй амттан, тоглуулаагүй тоглоомыг ач нартаа гар татахгүй авч өгөх жишээтэй. Эгч нь хотод идээшихгүй нутгаа их үгүйлж санадаг байснаа бодвол одоо дасчээ. Ирэх зун хүүхдүүдтэйгээ нутгаа зорьж, амрах бодол бий.
-Д.Ган-Очир ах Дорнод нутгаа ярих дуртай. Тэр дундаа Чулуунхороот сумыг дурдахгүй өнгөрөх нь ховор. Та ханьтайгаа энэ л нутагт танилцаж, ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж байв уу?
-Тийм ээ. Бид сургуулиа дүүргээд Дорнодын Чулуунхороот суманд ажил, амьдралаа эхэлсэн. Тэнд хоёр хүү маань ч төрсөн. Найман жил амьдраад аймгийнхаа төвд суурьшсан. Манай гэр бүлийн хүнийг О.Даваасүрэн гэдэг, малын эмч мэргэжилтэй. Одоо Орос сургуульд орчуулагч хийдэг. Орос хэлээр төрөлх хэл шигээ сайн ярьдаг. Нөхөр маань Дорнодын Халхгол, би Цагаан-Уул сумынх. Бид Дорнодын Эрээнцавд анх танилцаж билээ. Манай нутаг сайхан, зорьж очсон хүний сэтгэлийг татаж чадахаар газар. Нүд алдам цэлийсэн талыг хүүхэд байхаасаа харж өслөө. Нутгийнхаа барааг хараад л өөрийн эрхгүй догдолдог юм. Олны хөл бужигнасан хотоос нутгаа зориод очиход салхи нь хүртэл илбээд цаанаа л нэг дотно сэтгэгдэл төрүүлдэг. Тоглож өссөн дов толгод, уул усаа харахаар сэтгэл тайвширч, уужирдаг юм даа. Хүүхдүүдийнхээ дэргэд байх сайхан ч урин дулаан орохоор өөрийн эрхгүй нутгаа үгүйлээд эхэлдэг. Төрсөн нутаг гэдэг хүний зүрх, сэтгэлээс үргэлж уяатай явах юм даа. Биднийг очихоор нутгийн олон бөөн баяр болж угтана шүү дээ.
-Сар шинийн баяр хаяанд иржээ. Та бууз банш, бэлэг сэлт, өмсөх гоёлоо зэхсэн үү?
-Ойрноос зэхэж эхэллээ. Амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ бууз, баншаа чимхэхээр ханцуй шамлана даа. Тэдэндээ ажлаа амжуулж, зав гаргаарай гэж хэлээд л байгаа. Өнгөрсөн жил би ач нартаа дээл, баривч оёж зэхсэн. Энэ жил том хүүдээ саарал өнгийн даавуугаар, бага хүүдээ өөрийнх нь сонгосон өнгөөр дээл урлалаа. Залуу байхад үйл оёх завгүй ажилладаг байж. Одоо завтай болсон болохоор авга эгчээрээ заалгаад, үйл мэтгэдэг болсон. Сар шинээс өмнө Орхон аймгийг зорьж, хадам эгчийгээ эргэнгээ хэд хоноод ирэх бодолтой сууна. Энэ дашрамд 1990, 1999, 2007 онд төгссөн шавь нартаа, мөн Дорнод нутгийнхаа зон олон, ах дүү, төрөл садан, үр хүүхд үүддээ морилон ирж буй модон морин жилийн сар шинийн мэнд дэвш үүлээд, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй хэмээн ерөөе.
-Одоо хүү тань олны танил найрагч болжээ. Туурвисан бүтээлүүдийг нь уншаад хүүгээрээ бахархдаг уу?
-Д.Ган-Очир хүүхэд байхаасаа шүлэг сонирхож бичсэн. Надад "Ээж ээ, би нэвтрүүлэгч болъё” гэж хэлдэг байв. Бид хүүгээ тийм мэргэжилтэй бол гэж шаардаагүй, өөрийнхөө сонирхлоор л мэргэжлээ сонгосон. Хүүгээ ажил, амьдралын хувьд зөв сонголт хийсэн гэж боддог. Долдугаар ангид байхдаа яруу найргийн "Хүрэл тулга” наадамд оролцож, найрагч болох гараагаа эхэлсэн дээ. Аймгийнхаа яруу найргийн наадамд түрүүлэн, Улаанбаатар хотод уригдан ирж, шүлгээ уншиж буй хүүгээ телевизээр анх харчихаад их баярлаж билээ. Тэр үеэ бодвол хүү минь олны танил найрагч хэдийнэ болжээ. Олон хамтлаг, дуучид хүүгийн маань шүлгийг дуу болгож олонд хүргэлээ. Хүүхэд байхаасаа л бүтээлч, хөдөлм өрч, аливаа зүйлийг эхэлсэн бол ард нь заавал гарч байж санаа нь амардаг зантай байсан. Том болсон ч энэ зангаа хаясангүй. Би хүүгийнхээ хүсэл, тэмүүллийнхээ төлөө тууштай зүтгэдэг зангаар бахархдаг. Зорилгоосоо шантарч байгаагүй. Бага байхдаа аавыгаа дагаж хөдөө их явна. Гэртээ ирчихээд цаасан дээр нүд алдам уудам тал, зээр, гөрөөс гэдэг үг орсон шүлэг биччихээд "Ээж ээ, энэ ямар болж вэ” гээд үзүүлдэг байв. Шүлэг бичихээр аав, эмээ хоёр нь их дэмжинэ, бүр сонирхож сонсдог байсан гээч. Яруу найргийн тэмцээнд ач хүүгээ оролцож байна гэж сонсвол эмээ нь зав гаргаад очиж үздэг байсан шүү.
-Хүүгийн тань шүлгүүдийг уншихаар нэг хэвийн уйтгартай хэллэг тэр бүр байдаггүй. Ирээдүйд яруу найрагч болно гэдгийг эмээ нь зөнгөөрөө мэддэг байж дээ?
-Манай хүүхдүүд зуны амралтаар хөдөө эмээгийндээ очиж тугал, хурга хариулж ойр зуурынх нь ажилд тусалдаг байв. Бага хүү ахыгаа бодвол эрх өссөн, гэрээ санаад байсхийгээд л хүрээд ирнэ. Том хүү үеийнхээ хүүхдүүд шиг хөдөлгөөнтэй, дүрсгүй байгаагүй. Миний дайчин, юманд тууштай ханддаг, харин аавынхаа төлөв даруу занг дуурайсан. Манай хүүхдүүд телевизээр гардаг солонгос киноны залуус шиг "Ээж ээ, таныг их саналаа, хүү нь очмоор байна” гэж нэг их ярьдаггүй. Үйл хөдлөл өөр өө аав, ээжийгээ үгүйлж, санаснаа илэрхийлдэг юм. Бид хүүгээ Монголын яруу найрагт шинэ урсгал бий болгосон гэж боддог. "Камертон”, "Номин талст” хамтлагийнхны дуулсан дуунууд Д.Ган-Очирын бүтээл. Үеийнхээ найрагчдаас арай өөрөөр сэтгэж бичдэг болох нь дээ гэж тухайн үед олзуурхаж байв. Оюутан байхдаа "Болор цом- 94” наадамд шүлгээ анх сойж, дөрөвдүгээр байранд орж байсан. Тэр наадмыг үзчихээд хүүгээ одоо л найрагч болж, олонд тоогдох нь дээ гэж бодож байлаа. Түүнээс хойш хүү маань дөч хүртлээ л үзэг цаастай үнэнч нөхөрлөлөө. Том хүүг анх төрөхөд өвөө нь Очир нэр хайрлахад аав нь өмнө нь Ган хэмээх үг нэмж Ган-Очир гэж нэрлэж билээ. Дараа нь дүүг нь төрөхөд ахтай нь ижилсүүлж, Эрдэнэ-Очир хэмээн нэрлэсэн.
-О.Даваасүрэн гуай хүүхдүүддээ сүр, харц хоёроороо ухаарал хайрладаг хүн шиг санагдлаа?
-Өнгөрсөн жилийн наадмаар аав нь хүүдээ "Миний хүү одоо л болж байна даа" гэж хэлсэн. Амьдрал, уран бүтээлийн аль алинд нь тэгширч явна гэсэн утгаар хэлсэн болов уу. Хань маань хүүхдүүдээ нэг их магтдаггүй. Загнаж, зэмлээд байхгүй ч хааяа нэг жинтэй үг хэлчихнэ. Ер нь харцаараа л сургаж ирсэн хүн дээ. Аавыгаа нэг ширүүн харвал буруу зүйл хийжээ гэж ойлгодог байсан. Цагаан сараар хүүхдүүдээ тойруулж суулгаад, сургаал хайрладаг юм. Могой жилд хүүхдүүд маань бүл нэмж, морин жилийг өнөр угтаж байна. Хүү маань аавдаа зориулж, "Үүлсийн галбир” шүлгийн ном, надад "Ээжтэйгээ ойрхон байх юмсан”, "Ээждээ би хайртай” хэмээх шүлэг бичсэн. Дуучин Л.Банзрагчийн дуулсан энэ дууг хүмүүс дуулах дуртай юм билээ. Тэр дундаа залуус дуучин Д.Болдын "Миний хоёр эрдэнэ” дууг сонирхож их сонсдог. Бид ч гэсэн энэ шүлгийг залууст аав, ээжийгээ ачилж энэрэх ухаан хайрласан бүтээл болжээ гэж боддог юм. Хүү минь аавыгаа "Миний хоёр эрдэнэ” шүлэгтээ "Ухаанд минь үг нь сургаал юм, уруудахад минь харц нь зэмлэл юм” гэж бичсэн. Манай буриад зон аялгуулаг сайхан хэлтэй. Дууны шүлгийг нь уншаад үзэхээр ухаарал хайрласан байдаг юм. Хүү маань өр зөөлөн сэтгэлийг ээжийнхээ, эрс шийдэмгий занг аавынхаа талаас өвлөсөн. Би арван хүүхэдтэй айлын том охин. Одоо ах, дүү нар маань Дорнод нутагт өөдрөг амьдарч суугаа. Нутагтаа очихоор ах дүү, худ ураг гээд олон айлд зочилдог. Олуулаа өсөх сайхан. Уулзахаараа найр наадам хийж байгаа юм шиг л болно.
-Хүү тань таныг үглэж, зэмлээд байхгүй ч үйл хөдлөлөөрөө үлгэрлэдэг гэж ярьж байна лээ?
-Бид хүүхдүүдээ зэмлэж, гар хүрч байгаагүй. Үйл хөдлөл, ухаанаараа үлгэрлэхийг эрхэмлэдэг. Хааяа нэг болохгүй зүйл хийвэл хүн зөв төлөвшиж, ухаантай амьдрах ёстой байдаг юм даа гэж хэлнэ. Сайн зүйл хийвэл нүүрэн дээр нь магтахгүй, улам сайн хичээгээрэй гэнэ. Амьдралд маргалдах үе алийг тэр гэхэв. Гэхдээ хүүхд үүдийнхээ өмнө нэг нэгнээ элдвээр хэлж, гоочилж байгаагүй. Намайг үг хэлэхээр нөхөр дуугүй болчихно. Би сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж, орой л гэрийн бараа харна. Үнэнийг хэлэхэд залуудаа хүүхдүүдээ ч зэмлэх завгүй, ажлын төлөө л гүйдэг байлаа даа. Хүүхэд л болсон хойно өндөржин тоглоод алга болчихно. Даалгаад орхисон ажил хийгээгүй байвал "Ээ дээ, та нарыг завтай болохоороо сураар нэг сайн ороолгоё доо” гэдэг байсан. Тэгэхээр хүүхдүүд маань хоорондоо "Ээж хэзээ завтай болж биднийг сураар ороолгох бол” гэж ярьдаг байсан гэнэ лээ. Хүүхдүүдээ хожим том болчихоод, гэрээсээ хол сурахаар явахад нь их санадаг байв.
-Ойрд үзвэр үзэв үү?
-Хүүхдүүд маань биднийг "Х ТҮЦ”, "Шинэ үе” продакшны хошин шогийн тоглолт үзүүлдэг. Саяхан Д.Ган-Очир "Ижийдээ сүслэн мөргөе” тоглолт үзүүлэхээр билетийг нь авчирч өглөө.
-Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр ямар бэлэг авч өгдөг вэ?
-Хүүхдүүдээсээ төрсөн өдрөөрөө юу авах вэ гэж асуухаар "Ном авъя”гэж хариулдаг байсан. Манайх номоор баян айл. Номын сангийн маань нэг талыг мэргэжлийн голдуу ном эзэлнэ. Би тэтгэвэрт гарахдаа аймгийнхаа сургуульд, Улаанбаатар хотод шилжиж ирсний дараахан нөх өр маань ХААИС-д өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ховор номнуудаа бэлэглэсэн. Манайд дэлхийн болоод Монголын алдартай зохиолчдын роман их байдаг байлаа. Хүүхдүүд маань завтай үедээ тоглохоосоо илүү ном уншаад суучихна. Аав нь ном, зохиолын тал дээр надаас илүү мэдрэмжтэй. Хүүхд үүдээ аймгийн төвийн номын сан руу дагуулж очоод гоё ном аваад өгчихнө. Яруу найрагч Р.Чойномын "Сүмтэй будрын чулуу” 1990 онд анх хэвлэгдэхэд Ган-Очирт аав нь худалдаж аваад, төрсөн өдр өөр нь бэлэглэж байсан. Тэр үед энэ ном хэвлэгдсэн даруйдаа л дууссан болохоор ховор байж билээ. Олдохг үй болохоор хүмүүс "Танайд Сүмтэй будрын чулуу байна уу” гэж асуудаг байв.
Г.БАТЦЭЦЭГ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=44
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих