Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны
адаг цагаагчин хонь сарын шинийн 5. Сугар гараг. Тугчин
одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад
жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх,
хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,
лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг
урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн
сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар
одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр
үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Дэвшилттэй
өдөр. Та нөхцөл байдлыг нэг бүрчлэн сайтар бодож тунгаасны эцэст
амжилтанд хүрч чадна. Ганц бие нумынхан өнөөдөр гэнэтийн урилгыг авах
бололтой. Танд ч онцгой нэгэн хүнээс урилга ирэх байх. Хамтарсан хөрөнгө
арвижин, ямар нэгэн ашигтай зүйлд хөрөнгө оруулахаар шийдэх
магадлалтай. Гэвч та хаана хөрөнгө оруулахаа сайтар бодоорой. Элдэв
сайхан үг, зар сурталчилгаанд итгэх хэрэггүй. Хэрвээ та хэдийн хөрөнгө
оруулалт хийсэн бол тооцоо сайн хий. Энэ бүхэн ашгаа өгч эхлэх үед та
илүү ихийг хийхээр шийдэж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Олон
хүн өнөөдөр гэр орноос нь илүү сайхан газар үгүй гэж бодох болно. Од
гарагийн нөлөөн дор ирж буй 2 долоо хоногийн турш таны гэрт зочлох азтай
хүмүүст болон таны гэр бүлд гайхалтай, сайхан мөч ирнэ. Үл хөдлөх
хөрөнгөтэй холбогдон эерэг өөрчлөлт гарах төлөвтэй. Энэ өдөр шинэ байр,
орон гэр хайхад тааламжтай.
Хамтатгах (5/21-6/21)
Хөдөлгөөн
дутагдах, эрүүл хүнс бага хэрэглэх нь сэтгэл гонсойход хүргэнэ. Шингэн
зүйл сайн ууж өдөр болгон алх. Танд өөрийгөө нээх боломжууд байна.
Өөрөө өөрийнхөө хамгийн муу дайсан байхаа боль. Бүх сул талаа бод.
Тэдгээрийг хаяхгүй бол та эхлэхээс өмнө ялагдах болно. Сайн сайхан
зүйлийн талаар бод. Удирлагын үүрэг гүйцэтгэх санал ирнэ. Түүнийг
хүлээн ав. Та өдөр ирэх тусам өөртөө итгэлтэй болно.
Мэлхий (6/22-7/22)
Эрч
хүчтэй байх өдөр. Төөрөлдсөн хайртыгаа олох болно. Олон шинэ хүмүүстэй
уулзаж танилцах болно. Гэрээ хэлэлцээр, наймаа, удаан хугацааны
хуралдаан, дуусашгүй ярилцлага, санхүүгийн асуудал зэргээс үүдэн уурлаж
бухимдаж болзошгүй. Бүх зүйлд хянамгай хандаж, аль болох бэрхшээлтэй
асуудлаас зайлсхий.
Арслан (7/23-8/22)
Сонирхолтой
өдөр. Амьдралыг танаас өөр нүдээр хардаг хүмүүстэй ярилцах нь танилын
хүрээг тань өсгөнө. Өөрийн хүрээллээсээ өөр шинэ найзтай болж
сонирхолтой мэтгэлцээн өрнүүлэхийг хүсвэл дэлгүүрт тэр хүнтэйгээ таарч
магад. Амьдралдаа учир битүүлэг зүйлийг оруулах нь таны эрч хүч урам
зоригийг тань нэмэгдүүлэх болно.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр
охины ордныхон янз бүрийн спортын үйл ажиллагаанд хамрагдана. Хэрвээ
та үнэхээр хамгийн сайнаар хийвэл таныг шагнал хүлээж байна. Залуучууд
хичээл хийх зуураа хөгжим сонсох нь урам зоригыг чинь өдөөхөөс
илүүтэйгээр анхаарлыг чинь сарниулна. Хэрвээ та үнэхээр тухайн зүйлийг
сурмаар байгаа бол чимээгүй амар амгалан газар очоод анхаарлаа
төвлөрүүлэн суугаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Хоёрдмол
өдөр. Гэнэн, итгэмтгий зан олон жинлүүрийн ордныхонд аюул авч ирэх
төлөвтэй. Хурц, тод төсөөлөл нь авъяаслаг жинлүүрийн ордныхоны бүтээлийг
нэмнэ. Та хурдан баяжих төлөвлөгөөнөөс зайлсхий. Мөн аливаа зар
сурталчилгаа, бүгдийг зөв сайн сайхан болгон яригч худалдагчаас сэрийл.
Хилэнц (10/23-11/21)
Хамтын үйл ажиллагаа эрхлэх өдөр. Хийх ёстойгоо л хийж өөртөө амрах
цаг зав гарга. Бусадтай зохицож, тэдэндтэй нөхөрсөг харьц. Хайр дурлал
чинь бүтэлтэй байх болно. Магадгүй хүүхэдтэй болох болно. Хэрвээ та гэр
бүлтэй болоход бэлэн биш байгаа бол аз турших хэрэггүй. Хайртай хүнээ
алдахаас болгоомжил.
Нум (11/22-12/21)
Зохиол
бичиж загвар зохиодог нумынхан энэ өдрийн хийсвэр сэтгэлгээ нь ундран
оргилно. Насанд хүрсэн хүүхдээ хэт их энхрийлэн хайрлах хэрэггүй
гэдгийг од гараг энэ өдөр сануулж байна. Хэрвээ найз нөхөд танилын тань
аль нэгэн нь шавартай хутгалдан таны тусламжыг гуйвал та түүнийг
шавраас татан гаргаж чадах энэрэнгүй сэтгэлтэй нэгэн мөн.
Матар (12/22-1/19)
Нарны
эрчим хүч болон дэлхий дээр шингэсэн агаарыг ч бас хэмждэг хэмжилт
бий. Харин та төвөөс хэтэрхий хол, бодол санаа тань найдваргүй талдаа
байна. Мөнгө болон ажил олголтын асуудал ирмэгц бодит байхыг хичээ.
Ганц бие матарынхны хамтран ажиллагсад тань тун уриалгахан хандана.
Тиймээс эсрэг хүйснийхэнтэйгээ болгоомжтой ханд.
Хумх (1/20-2/18)
Эерэг
өдөр. Удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна. Ганц бие
хумхын ордныхонд олон хос болох хүн гарч ирнэ. Гэвч дотно харилцаанд
орох гэж яарсны хэрэггүй. Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөөллөөр та бусад
үеийнхээс илүү аливаа зүйлд удаан хандах хэрэгтэй байна. Удаан хугацаанд
үерхсэн, хамт байсан хайртай хосууд хайр дурлалдаа умбана.
Загас (2/19-3/20)
Энэ
өдрийн турш хүн болгон танд хайр халамжтай байна. Таны сонирхол хобби
тань хамгийн тэргүүнд байна. Аймшигтай хэцүү ажил зорилгоо яаран
түгшүүрлэж эхлүүлсэн ч тэр нь зөв эхлэл байж чадна. Хоолны дэглэмээ
өөрчилж калори багатай зүйл идэх хэрэгтэй. Мөн биеийн тамирын тоног
төхөөрөмж авч ойр орчмынхоо фитнесс клубт явж жингээ хасах хэрэгтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих