
2014 онд Хөдөлмөрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг 7 дугаар сароын 10 хүртэл битүүмжилсэн
байдлаар хүлээн авсан билээ. Энэ хугацаанд хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн
чиглэлээр 15, ХАА-н чиглэлээр 28, барилгын материалын үйлдвэрлэлийн
чиглэлээр 7, ахуйн үйлчилгээний чиглэлээр 5, техник, технологийн
шинэчлэлийн 2, нийт хоёр тэрбум, 741 сая төгрөгийн өртөг бүхий 57 төсөл
хүлээн авсныг аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргын орлогч, хөдөлмөр
эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгээр ахлуулан байгуулсан,
13 хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах дэд комисс Хөдөлмөрийн
хэлтсийн сургалтын танхимд орон нутгийн 3 телевиз, хэвлэл мэдээллийн
төлөөлөгчдийг байлцуулан төсөл тус бүрийн танилцуулгыг нээлттэй хийж,
мэдээлэл өглөө.
Төсөл сонгон шалгаруулалтыг Хөдөлмөрийн сайдын
2013.03.19-ний А/44 тоот тушаалаар баталсан журам, түүнд заагдсан
шаардлагууд, аймгийн ИТХ-аас 2014 оны 4-р сард баталсан орон нутагт
үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баримталж эхнээс нь нээлттэй,
шударга явуулна гэдгээ комиссын дарга хэвлэл мэдээллээр илэрхийллээ.
Төслүүдэд үнэлгээ дүгнэлт хийж дэд комисст танилцуулах ажлын хэсгийг
байгуулан ажиллуулж эхэллээ. Манай аймагт энэхүү төслөөс нэг тэрбум
төгрөгийн төсөл хэрэгжинэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4430
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих