
Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13
дугаар хорооны Эрдэнэтолгойд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны
Соёондын аманд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хожуулын аманд,
Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Тариан булагийн нэгдүгээр хэсэгт,
Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны Бор-Үзүүр зэрэг таван байршилд
өнөөдрөөс эхлэн цахим системээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах юм,
Дээрх таван байршлын нийт 1524 га газарт 14954 иргэн газар өмчлөх
боломжтой. Цахимаар газар өмчлөх хүсэлт хүлээн авч, газар өмчлөх ажил
эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Мэдээллийн
технологийн хэлтсийн дарга Б.Жадамбаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Цахимаар газар өмчлөх хүсэлтнйг хэдэн цагаас хүлээж авч эхлэх вэ?
-12.00 цагт хүлээж авч эхэлнэ. Нээлтийг албан ёсоор эхлүүлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс оролцоно.-Газар
өмчлөх хүсэлтэй иргэд маш олон бий. Гадаад, дотоодоос гээд хүмүүс маш
их хандана. Сервер гацах, алдаа гарах зэрэг хүндрэл үүсч магадгүй юм?
-Нэг
секундэд 100 мянган хүн зэрэг хандахад хэвийн ажиллах хүчин чадалтай
сервер ажиллана. Гэхдээ секундэд 100 мянган хүн хандана гэж бараг
байхгүй болов уу.-Үлдсэн 47 байршилд хэзээнээс хүсэлт хүлээж авах вэ?
-2016
он гэхэд 52 байршилд бугдэд нь хүсэлт хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа.
Яг одоогоор энэ таван байршлын дараагийнх нь хэзээ зарлагдах вэ гэдгийг
хараахан хэлэх боломжгүй байна.-Өмчилж эхлэх газруудад дэд бүтэц шийдэгдсэн байгаа юу. Хамгийн гол нь дэд бүтэц чухал шүү дээ?
-Одоохондоо дэд бүтцийг шийдсэн газар байхгүй. Гэхдээ цаашид бүгд шийдэх боломжтой газрууд. Төлөвлөлтийг ч тэгж хийсэн байгаа.-Амьдарч байгаа дүүргээсээ өөр дүүрэгт газар өмчлөх хүсэлт гаргаж болохыг сонирхсон иргэд олон байна. Үүнд хариулт өгнө үү?
-Амьдарч,
оршин сууж буй дүүргээсээ өөр газар буюу 52 байршилд бүгдэд нь газар
өмчлөх хүсэлт гаргаж болно. Хамгийн гол нь хүсэлт гаргагч иргэн мэдээж
өмнө нь газар өмчилж байгаагүй Улаанбаатар хотын харьяат байна. 2013 оны
оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж нийслэлийн харьяалалтай
болсон байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Хэрвээ Улаанбаатар
хотын харьяат бол гадаадад амьдарч байгаа иргэд ч цахимаар газар өмчлөх
хүсэлтээ гаргах нь нээлттэй.-Зарлагдаж буй
байршлуудын тодорхой хаягийг мэдэхгүй иргэд байна. Тухайлбал, Багахангай
дүүргийн Бор-Үзүүр гэдэг газар яг хаана байдгийг иргэд төдийлөн
мэдэхгүй. Тиймээс энэ газар хэрвээ төв зам дагуу байдаг бол замынхаа
хаана нь байрладаг, хотоос хэдэн км зэрэг ойлгомжтой мэдээллээр иргэдийг
хангаж болоогүй юм уу?
-Хотоос хэдэн км зайтай гэдэг
мэдээлэл нь манай Өмчийн харилцааны газрын цахим хуудаст байгаа. Хэрвээ
www.umch.ub.gov.mn цахим хуудаст нэвтэрч, холбогдох мэдээллүүдтэй сайн
танилцвал байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа.
Цаашид зарлагдах байршлуудын хаягийг улам тодорхой болгоод явна.-Хүсэлт гаргасан иргэдэд газар өмчилсөн, эсвэл өмч-лөөгүй тухай мэдээлэл гар утсаар нь хүргэнэ гэж байсан. Энэ нь хэвээрээ юу?
-Хэвээрээ.
Иргэд бүртгүүлэхдээ зааврын дагуу мэдээллээ бүрэн оруулсан байх ёстой.
Дээр дурьдсан манай байгууллагын цахим хуудаст нэвтэрч хэрхэн хүсэлт
гаргах талаар гарын авлага, зааварчилгаатай сайтар танилцаад хүсэлтээ
гаргахыг зөвлөж байна. Буруу зөрүү, дутуу мэдээлэлтэй гаргасан хүсэлтийг
сnстем хүлээж авах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4435
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих