ВАШИНГТОН. /Voice of Russia/. Энэ
сарын 23-нд шинжлэх ухааны "PLOS ONE” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд
дурдсанаар, нохой хүн төрөлхтөнтэй адил атаархаж чаддаг амьтан ажээ.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн физиологич, судалгааны багийн ахлагч Кристин Харрисын мэдэгдсэнээр, нохой атаархдаг эсэхийг тогтоох анхны туршилтыг явуулж, нохой ч бас хүн төрөлхтөнтэй адил атаархах сэтгэл хөдлөлтэй амьтан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Туршилтын үеэр 36 нохойн эздээс гурван зүйлийг хийхийг, тодруулбал, өөрсдийн нохдоо үл тоон үслэг робот нохойг шүршүүрт оруулж, хамт тоглож, хүүхдийн ном чангаар уншиж өгөхийг хүсжээ. Ингээд судлаачид ноход хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ажигласан аж.
Ингэхэд нохдын 80 орчим хувь нь тоглоомон нохойтой тоглож байгаа эздэдээ ердийнхөөс хоёр дахин, ном уншиж байхад нь дөрөв дахин олон удаа хүрч, түлхэж байжээ. Харин нохдын дөрөвний нэг хувь нь тоглоомон нохой руу хуцаж, гасалж, сүүлээ шарвагануулж байсан байна. Харин ганцхан нохой номыг шууд шүүрэн авчээ.
Хүн төрөлхтөн нохойг эрт дээр үеэс тэжээж эхэлсэн нь нохойг атаархах сэтгэл хөдлөлтэй болоход нөлөөлсөн байж магадгүй гэж судлаачид хэлэв.
Нохойн атаархах сэтгэл хөдлөл нь эсрэг хүйстнээ олох, хамгаалах, үр зулзагаа өсгөж үржүүлэх, хоол хүнс олох замаар илүү хөгжиж ирсэн бололтой.
Г.Доржханд

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих