АТГ-аас өнөөдөр Мөрдөн шалгах хэлстийн дарга, эрхэлсэн коммисар
Ө.Энхтөр мэдээлэл хийлээ. Хэд хоногийн өмнө АТГ-аас Ерөнхий сайдын ахлах
зөвлөх Л.Гансүхийг баривчилсантай холбоотойгоор Ерөнхий сайд
Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн цагдан хорих
ангид очиж түүнтэй уулзсан нь "Ашиг сонирхолын зөрчлийг зохицуулах тухай
хууль болон бусад хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзлээ.
Тодруулбал Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргалд Л.Гансүхтэй уулзах хүсэлтэй байгаагаа бичгээр хүргүүлсэн байна. Харин үүний хариу болгож АТГ-аас боломжгүй хэмээн мэдэгдсэн ч өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн хууль дүрмээ гаргуунд нь гаргасан үйлдэл гаргасан ажээ.
Өөрөө хуулиа гаргаж, баталдаг бусдад даган биелүүлэхийг шаарддаг, Ерөнхий сайд тэр дундаа хуульзүйн сайд нь хүртэл энэ мэтчилэн хуулиа уландаа гишгээд байвал хэн энэ гаргаж боловсруулаад байгаа хууль дүрмийг дагахыг хүсэх юм болдоо.
ЧОЙ
![](/templates/chver2/images/logochoibalsan.png)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих