
Арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулан энэ оны 11 дүгээр сард багтаан үр дүнг нь танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт даалгалаа.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх "Сүүний хөргөлтийн төв” байгуулах, "Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, "Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаярт үүрэг болгов.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг ханган БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгийн Баянголд 16, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20 тн-ын агуулах барих "Үр тарианы элеватор байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ш.Түвдэндорж сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих