Энэ жил
Монгол Улсын бүх сумын гуравны хоёр нь түүхт ойн баяраа тэмдэглэлээ.
Мөн үүний зэрэгцээ бүсүүдийн наадам, зарим түүхэн хүмүүсийн ойн баяртай
хавсарч гээд хөлтэйхөн зун өнгөрч байна. Монгол Улсын эдийн засаг
хямраагүй юм шиг л элбэг дэлбэгхэн наадлаа. Өөрсдийгөө 100 хоногоор
яллачихаад, яахаа мэдэхгүй манарч суугаа Засгийн газар л нийслэлд сүүдэр
бараадан наадамдав бололтой. Чухамдаа Засгийн газар өөрсдийгөө ийн
ялаллаа гээд байдал хараахан дээрдээгүй л байна.
Харин УИХ-ын гишүүд бусад албан тушаалтнууд ёстой л "Хундага тавилгүй ууж, хутга тавилгүй наргив” гэгч болсон. УИХ-ын чуулганы танхим, Байнгын хороодын хуралдаан дээр хонь чоно шиг байдаг нөхдүүд маань нам эвсэл үл хамааран хүзүү сээрээрээ холбогдохыг бодоход аргагүй л монгол зоны баяр гэж хэлж болохоор. Наадмын индэр дээр дараалалд хамт зогсож, найрын хойморт хундага тулгаж гээд ахан дүүс шиг л байв.
Нэрд гарахыг хичээж байгаа, улстөрд шинээр хүч түрэн орж байгаа зарим нэг нөхөд нь наадмын индэр дээр микорфон булаалдахаас эхлээд бүх зүйл хуучнаараа л болсон, гэхдээ. Боломж олдож гэмээ нь томчуудын өмнүүр орж тайлан тавьчих гээд хирдээ том улстөр явдаг бололтой юм, баяр наадмаар. Арга ч үгүй, ойн арга хэмжээнд хандив өргөж, бэлээ гайхуулсан нөхдүүд өгсөн мөнгөндөө дүйж очихоор хүндлэлийг сум орон нутгаас хүсдэг аж. Тэдний хүсч буй хүндлэл нь гайгүй, уг нь. Индэр дээрээс сүр дуулиантай цол гуншингаа дуудуулж, оочёр дугааргүй үг хэлэх. Тодруулбал, өгсөн хандивынхаа хэмжээг үгийн завсарт хавчуулах. Ирээдүйд хийх ажлынхаа тайланг тавих. Хийснээ бахархан дурдах. Найрын хойморт наадам таран тартал суух, шагнал урамшуулал гардуулах гэсэн хүсэл. Хамгийн багадаа 10-20 сая төгрөг өгсөн нөхөрт ийм боломж ирдэг бололтой юм билээ. Тэгэхээр сумын ойн баярын индэр ч бас их үнэ хүрдэг нь харагдана.
Мэдээжийн хэрэг ард иргэдийн хувьд олон жил уулзаагүй ахан дүүстэйгээ нүүр тулах, төрж өссөн ус нутагтаа ирж бэтгэрсэн сэтгэлээ тайлахаас эхлээд сайхан зүйл юу эс мундах билээ. Харин монгол түмний энэ их хөлгүй баярыг манай түшээд, зарим улстөр сонирхогчид тайлан тавих талбараа болгож байна лээ. Хийсэн ажлаа баярт үйл явдлаар дурдах нь зүйн хэрэг. Ингэх ч ёсон бий. Гэсэн хэдий ч хэрээс хэтэрсэн зүйл их байна,аа.
Өнөөх тойргоос сонгогдсон нөхдийн хувьд бол боломж олдсон дээр бүхий л тайлангаа тавих юм. Түүхт ойн баярын индэр дээр "00” барьснаа ярих ч энүүхэнд. Бүтээн байгуулсан зүйлээр тааруухан байсан уу, яасан манай нэг түшээ "00” барьж өгснөө бахархангуй хэлчихээд индэрээс бууна билээ. Нэрийг нь хэлээд яахав. Ер нь нийт ойн баярыг ажиглаж байхад мань түшээд гол төлөв хөшөө барьснаа ярих юм билээ. Эндээс харвал түмэнд хэрэгтэй зүйл хийсэн түшээд алга гэж хэлж болохоор. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барилаа гэж тайлагнаж байгаа гишүүн тун ховор. Дурсгалын багана, хаалга, хөшөө босголоо гээл пээдийж байна лээ. Бас цээж сайтай юм. Огт цаас харахгүйгээр төдөн сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тийм хэмжээний зүйл хийсэн тухай дуржигнуулж байв. Зарим нэг нь ч улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зүйлийг өөрөө хийчихсэн мэтээр ярина лээ. Уг нь мань гишүүний яриаг сайтар ажиглаад байвал, зарим нам эвслийнхэн дургүйцээд байхаар нь зодолдон байж хэдэн төгрөг төсвөөс шийдүүлснээ л тойруулж яриад байгаа бололтой. Иргэдийн хувьд юутай ч манай гишүүн хэдэн төгрөг төсвөөс нааш нь гулсуулж бидэнд элэг татуу гэдгээ харуулсан гэдгийг нь ойлгохоор.
Зарим аймаг суманд луйвраар гарч ирсэн хулхи түшээд ичих ч үгүй индэр дээр хоймор эзэлж суух юм. Тухайлбал, "АПУ”-гийн босс маань миний төрсөн нутаг, ард иргэд маань гээл ичих ч үгүй зогсож харагдана лээ. Тэр чигээрээ, бүр үхэн үхтлээ нутгийнхаа ард олонтой хамт байна гэх маягийн зүйл ярьж зогсоогоос харвал тэр хүн ахиад л санал луйвардах бололтой. Түүхт ойн баяр Монгол Улс даяар нэг иймэрхүү болж өнгөрөв.

С.Баяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4478
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих