Интоор жимсээр хийсэн жигнэмэг нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэх
ид шидтэй аж. Америкийн эрдэмтэд энэхүү дүгнэлтэд хүрчээ. Учир нь
антиоксидантаар баялаг хоол хүнс, үүний дотор интоор жимс нь өрөвслийг
багасгаж, өвдөлтийн эрсдэлийг бууруулах чадалтай гэдгийг доктор С.Метич
өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэн өгүүлж байна.
Эхэндээ эрдэмтэд "Интоорын дэглэмийг” хархан дээр туршиж, хүнд хэрхэн нөлөөлснийг судалсан байна. Судалгаа хийгдсэнээс хойш 90 хоногийн дараа мэрэгч амьтдын зүрхний өвчин тусах эрсдэл хавьгүй багассан болохыг тэд олж тогтоожээ. Тэрхүү туршилтын хоёр дахь үе нь хүмүүс дээр хийгдсэн аж.
Илүүдэл жин болон хэт таргалалттай арван хүн өдөрт 200 гр орчим интоорын шүүсийг дөрвөн долоон хоногийн турш уусан байна. Туршилтын үр дүнгээс харахад өвчний голомтын тоо эрс буурсан байсан бөгөөд зүрхний өвчний эрсдэлтэй холбоотой чухал хүчин зүйл болох триглицеридын түвшин ч бас багассан байжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4489
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих