
"Стикер акц” аяны хүрээнд УИХ-ын эмэгтэй 11 гишүүнд хандан эмэгтэйчүүдээс 700 гаруй санал хүсэлт илгээсэн бөгөөд үүнээс УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Оюунхорол, Л.Эрдэнчимэг, Ц.Оюунгэрэл нарт хандсан санал хамгийн их байжээ. Харин З.Баянсэлэнгэ, Э.Батчимэг, Р.Бурмаа нарын гишүүдэд санал бага ирсэн байна. Гэхдээ З.Баянсэлэнгэ гишүүнд гарын арван хуруунд багтах санал ирснээс "Candy crush битгий тоглоорой” гэх хүсэлт ирсэн байжээ. Нийт 700 гаруй саналаас дараах саналууд маш олон иржээ.
1. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал
2. Шинэ төрөх эмнэлэг байгуулах
3. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал
4. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар, стандартын асуудал
5. Архины хууль гаргах гэсэн таван санал давхардсан тоогоор маш их иржээ
time.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих