Долоон сарын дундуур баруун Сибирийн тундрын бүс болох Ямалын хойгт томоохон хар нүх үүссэн тухай мэдээлж байсан билээ Тэгвэл энэхүү нүх хэрхэн үүссэн болох талаар эрдэмтийн баг ажиллаж нэгэн таамаглалд хүрсэн байна.
Тэрхүү таамаглалаар дэлхийн дулаарал явагдаж байгаа өнөө үед хүлэмжийн хий ихсэж байгаа бөгөөд газрын гүнд орших мөнх цэвдэгүүд гэсэж байгаатай холбоотойгоор дэлбэрэлт явагдаж энэхүү нүхийг үүссэн гэж үзжээ. Учир нь тэрхүү нүхний гүнд метаны 9.6 хувийн концентрацтай байжээ. Энэ нь ердийн агаар мандлынхаас 50,000 дахин их гэсэн үг.
Иймээс энэхүү үйл явдал дахин давтагдахгүй гэхийн баталгаагүй ажээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих