
Манайхны олзлон авсан зүйлүүд: их буу 190, винтов 9000 гэж хэвлэлд мэдээлсэн (хэрэг дээрээ 6184), гар буу 379, хүнд пулемёт 135, хөнгөн пулемёт 225, том калибрын пулемёт 5, нисэх онгоцны пулемёт 6, галаар шүршигч 189, миномёт 40, мортир 30, винтовны сум 2066961, гар гранат 5387, ачааны машин 79, хөнгөн машин 24, трактор 25, танк 12 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 9), хуягт машин 23 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 8), унасан нисэх онгоц 608 байв.
1939 оны 8 дугаар сард Японы 6 дугаар армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй дайчид байснаас 52000-55000 цэрэг, офицер жагсаалаас гарч, 25000 гаруй хүн амь эрсджээ. "Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн …” гэж 2010 онд нийтлэлч Баабарын нэгэн нийтлэлд тэмдэглэгдсэн бол 2013 онд "…хохирлын тухай шинэ баримтаар бол зөвлөлтийн хохирол 25655 болж, дээр нь монголын хохирол 556 хүнийг нэмбэл … хохирол японыхоос давж байгаа юм” гэж судлаач Р.Болд "Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь” номондоо бичжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих