Уйллаа шүү чи ирэхгүй бол...
Гэрлүүгээ өгсөж яваад гэнэт буцчихаагүй биз
Хаа нэгтэйгээс найзууд чинь дуудаад
Халуун хоолтой хүлээж суугаа намайгаа мартаагүй биз
Уйллаа шүү чи ирэхгүй бол...
Урсах нулимсийг минь хэн арчих юм
Миний өрөвдөм нүд зам ширтээд
Норсон цэцэг шиг гунигтай байна
Миний туулайн зүрх хүлээж ядаад
Айдаст бодлоор хүлэгдэж байна
Уйллаа шүү чи ирэхгүй бол...
Хэн нэгнээс чамайг асуудаг юм билүү
Хэтэрхий оройтвол хаанаас хайх вэ
Цонхны цаана хийсэж яваа
Навчсын ганцаардалаас сураглах уу
Нар бүүдийж сар гарвал яаана
Надаасаа төөрөөд ирэхгүй бол чинь
Намрын бороо шиг асгарчихаж мэднэ
Уйллаа шүү чи ирэхгүй бол...
2014.07.31
....Х.ДУЛАМСҮРЭН...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4524
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих