Тус ажлын хэсгийн дараагийн хурал 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт болно. Уг өдрийн хуралдаанаар доорх ЭХЗХороо, НӨХГазар, НБОНХГазар, ГЕГ, МХЕГ гэсэн 5 байгууллагаас олгодог анализын багаас уламжилсан /дор дурьдсан/ тусгай зөвшөөрлүүдийг авч хэлэлцэх гэж байна. Иймд бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоод Та бүхэн холбогдох тусгай зөвшөөрлүүдийг хүчинтэй байлгах шаардлагатай эсэх болон холбогдох мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой гэж үзсэн зөвшөөрлийн талаарх саналаа бидэнд доорх холбогдох ажилтны хаягаар яаралтай ирүүлнэ үү. Мөн дээрх 5 байгууллагаас олгодог нийт тусгай зөвшөөрөлд хийсэн анализын багийн дүн шинжилгээг хавсралтаас үзнэ үү.
I. Эрчим хүчний зохицуулах хороо
- Эрчим хүчээр зохицуулалттай хангах
- Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах
II. Нийслэлийн өмчийн харилцааны газар
- Газар эзэмших, ашиглах эрх / гэрчилгээ,гэрээ /
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр
III. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар
- Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл
- Ус ашиглуулах дүгнэлт олгох.
- Ус ашиглуулах зөвшөөрөл, эрхийн бичиг олгож ус ашиглуулах гэрээ байгуулах.
IV. Гаалийн ерөнхий газар
- Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
- Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл
- Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл
- Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл
- Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл
- Гаалийн тусгай бүс байгуулах зөвшөөрөл
- Гаалийн хяналтын бүс тогтоох зөвшөөрөл
- Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох
- Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл / тодорхойлолт/
- Гаалийн зам тогтоох
V. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ
- Адууны ясны гурилд олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ
- Усны амьтдын мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ
- Экспортлох зэрлэг шувуунд олгох мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ
- Мал, амьтан экспортлоход олгох мал эмнэлгийн гэрчилгээ
- Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дамжуулан өнгөрүүлэх мэдэгдэл
- Европын холбооны улсаар дамжин өнгөрөх өлөн гэдсэнд олгох мал эмнэлгийн гэрчилгээ
- Европын холбооны улсад экспортлох өлөн гэдсэнд олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ
- Европын холбооны улсаас бусад улсад экспортлох өлөн гэдсэнд олгох мал эмнэлгийн гэрчилгээ
- Мах, махан бүтээгдэхүүнд олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ
- Амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл
- Нохой, мууранд олгох мал эмнэлгийн гэрчилгээ
- Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ
- Хурдны адуу экспортлох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ
- Улсын байцаагчийн эрх олгох
- Түүхий эдийн мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ / ОХУ/
- Амьд мал амьтан, мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ / бусад орон /
- Ургамлын хорио цээрийн гэрчилгээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих