Японы мэргэжлийн сумод манай монгол бөхчүүд амжилттай барилдаж энэ цаг
үеийг эзэгнэн барилдажэхэлснээр багагүй хугацаа өнгөрч бөхөд дуртай
Монгол түмэн эртэй бяртай сумоч хөвгүүдээрээ бахархан омогшиж байдаг юм.
Өнгөрдөг нагояа башед Хакухо аварга маань 30 дахь түрүүгээ авч сумо
бөхийн түүхэн амжилтанд ойртон ирж байгаань Монголчуудын хувьд бахдам
сайхан амжилт билээ. Энэ 7-р сарын барилдааны дараа манай сумо бөхчүүд
бүгд эх орондоо амрахаар хүрэлцэн ирсэн бөгөөд өөр өөрсдийн нутаг орондд
очиж амрахын сацуу хүмүүнлэгийн үйлсэд гар оролцож байна.
Токио хотын мэргэжлийн сумогийн Токицуказэ дэвжээний сумоч Токитэнкү
А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд
хүрэлцэн очсон бөгөөд нутгийнхаа настан буурал, хөгчүүлд хүндэтгэл
үзүүлж гарын бэлгээ гардуулжээ.
Өнгөрсөн жил А.Хүчитбаатар Төв аймгийн 90 жилийн ойгоор нутагтаа бүрэн
тоногосон хоёр түргэн тусламжийн автомашин бэлэглэсэн нь хөдөөгийн ард
иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан
сайхан ажил болсон.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих