Алдарт "Formula 1”-ийн эзэн Берни Экклестон өөрийн хээл хахуулийн
хэргийн шүүх ажиллагааг дуусгавар болгохын тулд өөрийн өмнөөс хуулийн
байгууллагад 100 сая долларын төлбөр төлөх хүсэлт тавьжээ. Ноён
Экклестон нь Герман улсад одоог хүртэл мөрдөгдөж байгаа хуулийн дагуу
ийнхүү төлбөр төлөхөөр шийдсэн аж. Мягмар гаригийн өглөө Германы хуулийн
байгууллагынхан өдгөө 83 настай, нэр хүндтэй мото уралдааны эзэн түүний
энэхүү саналыг хүлээж авсан байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрээр
"Formula 1” дэх өөрийн худалдан авахыг хүссэн хувьцааг баталгаажуулах
зорилгоор Германы албан хаагчид 33 сая евро өгсөн хэрэгт буруутгагдан,
шүүхийн хаалга татсан билээ. Гэсэн ч тэр уг хэргийг үйлдээгүй гэдгээ
эцсээ хүртэл мэдэгдсээр байгаа юм.
Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу ноён Экклестон Мьюнхен дэх тойргийн шүүхээс чөлөөлөгдөж, спортоо үргэлжлүүлэх аж. Forbes сэтгүүлээс түүний хувийн хөрөнгө нь 4.2 тэрбум долларт хүрснийг зарлаж, Их Британийн хамгийн баян 12 дахь тэрбумтнаар тодруулсан билээ. Хэрэв шүүхээс ноён Экклестоны гэм буруутайг тогтоосон бол тэрээр шоронд 10 жил хоригдох ял сонсож, олон арван жилийн турш эзэмшиж ирсэн мото уралдаанаа алдах байсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4541
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих