"Эзэн 100” хөтөлбөр ирэх 17-ны өдөр хаалтаа хийнэ.
Энэ өдрөөс эхлэн иргэний нийгмийн байгууллагууд, эдийн
засгийн судалгааны төвүүд, парламентад суудалтай
хийгээд суудалгүй намуудаас олон янзын дүгнэлт гарах нь
ойлгомжтой. Ямартай ч валютын ханшид дарлуулсан олон
нийт энэ хөтөлбөрийн биелэлтэд чих тавьсаар суугаа.
Мөн ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэсэн айдас
тэдний амьдралыг улам "амтгүй” болгож байна. Өчигдрийн
байдлаар, Монголбанкны албан ёсны ханшаар ам.доллар
1869 төгрөгтэй, юанийн ханш 302 төгрөгтэй тэнцэж байна.
Арилжааны банкууд ч нэгийн тоотой "ногоон” мөнгийг авах,
зарах ханшдаа 15 орчим төгрөгийн зөрүү үүсгэжээ. Энэ
нь валютын ханш цаашид ч хэлбэлзэх магадлал өндөр
байгааг харуулж буй юм. Ийнхүү 30 орчим хувиар унасан төгрөгийн
ханшийн нөлөөгөөр импортын үнэ өссөөр
байна. Гэвч Засгийн газраас энэ таагүй
цаг үед хичээсээр байгааг онцлох нь
зүйтэй. Тухайлбал, хөөж явуулсан хөрөнгө
оруулагчдаа буцаан авч ирэхийн тулд хоёр
сарын дотор 20 гаруй уулзалт арга хэмжээ
зохион байгуулж, энэ хооронд гадаадын 1500
гаруй бизнес эрхлэгчийг эх орондоо авчирсан
байна. Мөн удахгүй айлчилж ирэх хоёр
хөршийн Төрийн тэргүүний айлчлалд нэлээд
найдлага тавьж байгаа. Үнэндээ үүнээс өөр
найдвар тун бага байгаа юм. Тухайлбал...
ВАЛЮТЫН ХАНШИД НАЙДААД НЭМЭРГҮЙ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар доошилсон үзүүлэлт аж. Манай улсын гадаад валютын албан нөөц энэ оны эхэнд 2.2 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн тавдугаар сард 1.6 тэрбум болж буурсан. Энэ нь олон улсын үнэлгээний "Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зэрэглэлийг B1 түвшнээс B2 болгон бууруулах нэг шалтгаан болсон билээ. Үүнийг эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, гадаад валютын албан нөөц өмнөх оны зургадугаар сард 3.1, арванхоёрдугаар сард 2.24, энэ оны дөрөвдүгээр сард 1.82 тэрбум ам.доллар болж багассаныг Төвбанкны статистикт бичигдсэн байна. Дашрамд дурдахад, тус банк гадаад валютын албан нөөцийг гурван сарын хоцрогдолтой мэдээлдэг байснаа өөрчилжээ. Тэд өнгөрсөн долдугаар сараас дээрх үзүүлэлтийг нэг сарын хоцрогдолтой гаргахаар болсон байна.
888 ТӨСЛӨӨР СОНИН ЮУТАЙ ВЭ
Экспортыг дэмжиж, импортыг орлох төслийн хүрээнд 37 аж ахуйн нэгжид 19.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин хэлэв. Зээлийн санхүүжилт авахын тулд Засгийн газраас шалгаруулсан төслүүдийн тоонд багтсан тухай тодорхойлолт бичгийг ЖДҮХС-аас авч, харилцагч арилжааны банкинд холбогдох материал бүрдүүлэх учиртай аж. Түүнчлэн 888 төслийн жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн яамнаас тодорхойлолт авах юм байна. Ирэх 30-ны дотор Зээлийн хорооны шийдвэрийг ЖДҮХС-д ирүүлэх ёстой аж. Мөн барьцаа хөрөнгө хүрэхгүйгээс зээл авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх боломжтойг болохыг тус сангийн Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Цасчихэр хэлсэн юм. Тухайн зээлийн 60 хүртэлх хувьд буюу 250 сая төгрөгт багтаан сангаас батлан даалт гаргах юм байна.
ГУРВАН УЛСЫН ТӨМӨР ЗАМЧИД НҮҮР ТУЛЛАА
Орос, Хятад, Монголын хилийн төмөр замын комиссын гурван талт уулзалт энэ долоо хоногийн эхний өдөр эхэллээ. Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх тус уулзалтыг энэ удаад Дорнод Сибирийн төмөр зам компани зохион байгуулж буй. Жил бүр болдог энэ уулзалтаар гурван улсын хилийн төмөр замын комиссын төлөөлөгчид хөрш орнуудын хоорондох төмөр замын хамтын ажиллагааны талаарх олон зүйлийг хэлэлцэхээс гадна харилцааг хөгжүүлэх цаашдын арга замыг тодорхойлно” гэж "Дорнод Сибирийн төмөр зам”-ын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн тус компанийн тэргүүн дэд захирал Николай Маклыгин Орос, Монгол, Хятадын хилээр дамжин өнгөрөх гадаад худалдааны тээврийг үр дүнтэй явуулахад хоёр орны хоорондох ачаа, зорчигчийн урсгалыг тогтмол хамтран сайжруулах ёстой гэж мэдэгдэв. Орос, Монгол, Монгол, Хятад болон гурван талт уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг сайжруулах хамтарсан протоколд гарын үсэг зурдаг байна. Гэвч манай улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн далайн эрэг хүрэхгүй бол бид хоёр хөршдөө хэлсэн үнээр нь л бүтээгдэхүүнээ өгнө. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээр бараагаа борлуулж чадахгүй учраас манайд үйлдвэрлэл хөгжихгүй гэсэн үг. Тиймээс энэ байдалд хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлал нэлээд ахиц гаргана гэж үндэсний эдийн засагчид үзэж буй. Тэгээд ч НҮБ-ын далайн эрх зүйн конвенцид "Далайд гарцгүй улсыг далай руу явах замд нь байгаа улсууд өөрийнхөө тарифаар ямар нэгэн илүүдэл татвар хураамжгүйгээр далай хүргэж, ачаа барааг нь зөөнө” гэсэн дүрэмтэй аж. Үүний дагуу Монгол Улс хоёр хөрштэйгөө транзит гэрээ хийх боломж бий. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр "Энэ гэрээний асуудал аль 1990-ээд оноос эхэлсэн байдаг юм. Оростой бол үзэглэчихсэн. Гарын үсэг зурах дутуу байгаа. Хятад улстай яг одоо энэ талаар ярьж байна. Дор хаяж 25-30 жил тогтсон тарифаа мөрдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ том үйлдвэрүүд ажлаа төлөвлөж чадахгүй байдалд хүрэх нь ойлгомжтой байгаа. Тийм учраас хоёр хөршийн Төрийн тэргүүн айлчлал манай улсын Засгийн газрын тогтвортой байдал хийгээд эдийн засагт чухал нөлөө үзүүлэх нь ойлгомжтой байгаа. Ямартай ч Хятадтай 30 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс хийжүүлэх төсөл хамтран хэрэгжүүлэх нь тодорхой байгаа юм. Энэ бүхнээс харахад валютын ханш ирэх 10 дугаар сар хүртэл буухгүй гэсэн иргэдийн таамаг үнэн байх магадлал өндөр байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ МУУД ТООЦЖЭЭ
Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран жил бүр Монголыг 329 шалгуур үзүүлэлтээр 14 оронтой харьцуулж судалдаг. Шалгуур үзүүлэлтүүдэд хамрагдсан доорх улсуудтай харьцуулахад манай орны зээлжих чадвар, гадаад валютын нөөц, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хувьцаагаар орж ирсэн шууд хөрөнгө оруулалт ямар дүнтэй гарсныг дээрх графикаас сонирхно уу.

Д.Ганбаатар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4558
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих