Энэ
сарын 24-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажил үүргээ гүйцэтгэж
яваад ор сураггүй болсон АМГ-ын ажилтны эрлийн ажилд оролцож байсан
малчин С.Төртогтох мотоцикльтойгоо эрэг рүү унаж хүнд гэмтсэн.
Түүнийг энэ сарын 1-нд эрлийн ажиллагаанд оролцож байсан бага оврын онгоцоор хот руу авчирч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Түүний эмчилгээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 3 сая төгрөг хандивлажээ. Тодруулбал, өөрийн цахим хуудаснаа "Мongol 4x4 offroad” тэмцээнд хоёрдугаар байрт орлоо.
Шагналын мөнгөө эрлийн ажилд явж байгаад осолдсон ахын эмчилгээнд өглөө” хэмээн бичсэн байна. Одоогоор С.Төртогтохын биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд ослын үеэр түүний элэг няцарсан аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих