Сэтгэл судлаачид бөгжийг ямар хуруундаа зүүснээр нь хүний зан авирыг тодорхойлж болно хэмээн үздэг байна.
Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гээд бүгд л бөгж зүүдэг. Тиймээс ч бөгж нь зүүсэн эзнийхээ талаарх мэдээллийг эргэн тойрны хүмүүстээ байнга л илгээдэг. Харин ямар мэссеж илгээдэг, түүнээс юуг нь илгээх хэрэггүйг мэдэж байхад илүүдэхгүй.
Ядам хуруундаа бөгж зүүсэн бол мэдээж гэр бүлтэй, хууль ёсны эхнэр нөхөртэйн тэмдэг. Эртний египетүүд хайр дурлалын судас ядам хуруунаас эхлээд зүрхэнд хүрдэг хэмээн үздэг байснаас ядам хуруунд хуримын бөгж зүүх ёс дэлхий дахинаа тархсан гэдэг.
Мөн эртний Египетийн фараон ядам хуруундаа бөгжөө зүүдгийг түүний тойрон хүрээлэгчид даган дуурайж, улмаар ард түмэн энгийн иргэд ч бас зүүх болжээ. Эртний Ромын үед эрчүүд нь төмөр болон хүрэл бөгжөөр гангарч байж. Харин хайр дурлалаа алтан бөгжөөр баталгаажуулж ирсэн нь манай эриний lll – Vll зуунаас эхтэй гэнэ.
Долоовор хуруунд бөгж зүүх нь эрх мэдэлтэйн илрэл. Тиймээс агуу Цезарь бөгжин дээрээ "Ирлээ, Үзлээ, Яллаа” хэмээн тамгалж бичүүлээд долоовор хуруундаа зүүдэг байжээ. Үнэт чулуун шигтгээ суулган чимэглэсэн эсвэл элдэв тэмдэг бүхий тамгатай бөгж зүүсэн бол эрх мэдэлд тэмүүлсэн өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүний авир зангийн илрэл болдог.
Хэрэв ийм бөгжийг зүүн гарын долоовор хуруундаа зүүсэн бол эрх мэдлийн донтой гэж бодож болно. Энэ хуруундаа бөгж зүүдэг алдартнууд гэвэл Юлий Цезарь, Догшин Иван хаан, Ришелье. Генрих долдугаар бөгөөд тэд бүр хоёр гарынхаа баруун, зүүн долоовор хуруунд хоёуланд нь бөгж зүүдэг байжээ. Тэд хорон санаатай, хорлонт явдалтай удирдагчид байсныг түүх нотолдог юм.
Хэрэв "хөөрхөн” гэдгээ илэрхийлье гэвэл дунд хуруундаа бөгж зүү. Дунд хуруу нь бусад хуруудаас хамгийн урт нь тул гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай хүмүүс нь боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг юм. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байжээ.
Эрхий хуруунд бөгж зүүх нь тун ховор. Ихэвчлэн эрчүүд энэ хуруундаа бөгж зүүх дуртай. Тэд такси зогсоохдоо эрхий хуруугаа гозойлгодгийг анзаарсан уу. Энэ хуруунд бөгжтэй хүмүүс ямарч үнээр хамаагүй бусдын анхаарлыг татахыг хүсдэг юм.
Эртний грек, ромчууд эрхий хурууг эр хүний сексийн чадавхийг илэрхийлдэг гэж үздэг тул эрч хүчээ хамгаалах нэрийн дор эрхий хуруундаа бөгж зүүдэг байжээ.
Чигчий хуруу. Хамгийн богино, жижиг хуруу. Ихэвчлэн урлагийнхан энэ хуруундаа бөгж зүүх дуртай байдаг. Хэрэв урлагаас хол хөндий хүн чигчий хуруундаа бөгж зүүвэл нилээд сонирхол татах хүн гэж бодох хэрэгтэй. Алдартай кино жүжигчин Марлен Дитрих гэхэд чигчий хуруундаа байнга бөгжтэй явдаг байжээ.
Сүүлийн үед залуус хөлний хуруундаа бөгж зүүх болсон. Ялангуяа загвар үзүүлэгч, залуу одуудын дунд энэ нь бүр моод болжээ. Бөгж зүүхэд анхаарах зүйлс,
Гонзгой зуйван шигтгээтэй бөгж хурууг гуалиг харагдуулдаг
Том шигтгээтэй бүдүүн бөгж нуруу намхан бүсгүйчүүдэд огт зохихгүй.
Хэт нарийхан, урт хуруутай бол бүдүүн бөгж битгий зүү.
Даруу, нимгэн бөгж охидуудад илүү тохиромжтой
Нэг хуруунд олон бөгж зүүх нь сэжиг төрүүлдэг
Том хэмжээтэй үнэт чулуун шигтгээ бүхий бөгжийг соёлтой хүмүүс өдрийн цагаар зүүдэггүй.
Мэдээлэлийн эхийг Дандаа.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих