Энэ асуултад би лав үгүй гэж
хариулах байна. Эмэгтэйчүүд бид бараа таваарын сайн, мууг ялган харж,
шинэ содон юу байгааг харьцуулж жиших, бас дэлгүүрийн лангуун дээр
өрөөстэй олон өнгөлөг зүйлсээс таашаал авах гэж дэлгүүр хэсдэг гэж
ойлгодог. Ядаж хагас цаг дэлгүүр хэсээд лангууны наана, цаана
эргэлдчихээр ядаргаа, стресс, бухимдлаа мартчих шиг болдог. Ялангуяа,
гоё хувцас хунартай, чанартай сайн бараатай дэлгүүр хэсэх ч мөн сайхан
даа.
Энэ жавхаатай ажлаа хийхэд нөхрүүд бидэнд нэмэр болдог уу, нэрмээс болдог уу. Миний хувьд нөхрүүд ёстой ажлын садаа.
Эхнэртэйгээ дэлгүүр хамт хэсэхийг тэд бараг шийтгэл гэж хүлээж авдаг
байх. Яагаад гэхээр би саяхан нөхөртэйгөө хувцас авахаар дэлгүүр орсон
юм. Эвшээлгээд л, цаанаа л нэг дургүй байгаа нь нүднээс нь илт.
Харц нь "Болж байна уу, хурдан гаръя” гэж хэлээд байгаа ч юм шиг
санагдаад байдаг. Бүр заримдаа дэмий юм хийж байх юм, энд юугаа хайдаг
юм гэж уур хүргэнэ. Эсвэл, чи юмаа үзэж бай, би хоол идэж байя,
дуусахаараа залгаарай гэж хээв нэг хэлж чадах хүмүүс бол тэд.
Гэрт өдөржин хүүхэд харж, хоол хийж, өглөөнөөс үдшийн бүрий болтол
гэрийн нэргүй ажлын ард гарах гэж бөөн юм болдог бүсгүйчүүд бидний
зовлонг тэд ойлгодоггүй. Өөрсдөө харин багаж, төхөөрөмж хайж зах,
дэлгүүр хэсэх болохоороо нүд нь сэргээд ирэхийг яана. Тэгж бодохоор л
уур хүрээд байдаг юм.
Тийм болохоор би нөхөртэйгөө дэлгүүр хэсэх дургүй ээ. Харин
Монголжингоогийн ээжүүд маань ямар бодолтой байдаг юм бол. Нөхөртэйгөө
дэлгүүр хэсч байсан олигтой гэгээтэй дурсамж байна уу. Эсвэл үнэхээр
таны нөхөр таны хүсэл эрмэлзлийг хүндэтгэж, хамт дэлгүүр хэсэхдээ
баяртай байдаг уу.
Монголхатагтай
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4614
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих