Эзэгтэй таны амралтанд
зориулж Тай маягаар бэлтгэж, ил гал дээр шарсан тахианы далавч (Thai
Chicken Wings) хийх аргыг хүргэж байна. Урин дулаан цаг ирсэн энэ үед
гар бүлээрээ хөдөө, лагер дээр гэр бүлээрээ амарч зугаалах үедээ хийвэл
тун сайхан зоог байх болно. Ингээд хийх аргыг хүргэж байна.
* 700 гр тахианы далавч
* 1 амны халбага загасны соус (fish sauce)
* 1/4 стакан нимгэлэн хэрчсэн лимоны өвс (lemon grass), лимоны давсаар орлуулж болно
* 10-15 хумс сармис, бяцалсан
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага хэрчсэн улаан чили (birdseye chilis Тай нэр нь prik ki nu)
* 1/4 стакан хэрчсэн, Хятад яншуй coriander/cilantro
* 1/4 стакан кетчуп (tomato ketchup)
* 1/4 стакан виски (bourbon эсвэл будааны виски-rice whiskey байвал сайн) 1. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Угаагаад, хатаасан тахианы далавчуудаа нэмнэ.
Таглаад 12-24 цаг амтлагчинд нь дарна.
2. 12 цагийн дараа зөөлөн ил гал дээр шарж доорх маягаар бэлтгэсэн соустай сервислэнэ.
Соус бэлтгэх Орц:
* 4 хэмжээс майонез
* 4 хэмжээс кетчуп
* 1 хэмжээс халуун ногоотой соус (hot chili sauce, Tabasco байж болно) Бэлтгэх нь: Бүх орцоо холиод, нийцүүлээд жижигхэн аяганд хийгээд тахианыхаа хажууд сервислэнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4619
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих