Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 16.
Сумъяа гараг. Тооно одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн
барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сэрэхүй.
Билгийн тооллын 16, Тооно одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 49
минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл
үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг
буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын
үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах,
бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод
баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эрч
хүчтэй өдөр. Бүхэл төрлийн нөхцөл байдал, боломжууд нээгдэнэ. Хонины
орд дахь сарны нөлөөгөөр тодорхой хэмжээний хурцадмал байдал хувийн
болон ажлын харьцаанд үүсгэнэ. Та боломжийг шүүрэн авч, судал. Чухал үйл
явдал сэтгэлийг тань хөдөлгөнө. Гэвч сэтгэлээ барих нь гол түлхүүр
юм. Та бусдыг ятгаж чадна. Энэ өдөр амжилт ойрхон байна. Харин та ямар
нэгэн хууль бус зүйлд орохоос болгоомжил. Мөн гэр бүлээ бүү хуур.
Үхэр (4/20-5/20)
Гадуур гархад хуучны танилтайгаа таарч дотно яриа өрнүүлж болох юм. Хэрвээ та гэрээсээ гараагүй, гэртээ л байгаа бол үүнийг хийж чадахгүй байж магадгүй. Гэр бүлтэй болох хүсэл чинь бүтээлч байх шаардлагаас болж нурж магадгүй. Тиймээс эхлээд гэр бүлийн асуудлаа сөхөн харах нь дээр байх.
Хамтатгах (5/21-6/21)
Ойрын
үед холбогдоогүй хамаатан садан гэр бүлийнхээ хүмүүстэйгээ холбоо
барь. Дарамттай бүх зүйлийг мартан өөрийнхөө амьдралын бүхий л сайн
сайхан зүйлийг бод. Хайр дурлал ойрхон байна. Бизнес эрхлэгч
ихэрийнхний хувьд өөрөөс нь мөнгө зээлсэн хүмүүсийнхээ араас хөөцөлдөж
өрөө төлөх боломжит байдлыг нь хайж олох хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Та
гадаад төрхөндөө анхаарал тавин сэтгэл татам нэгэн болох боломж
нээгдлээ. Хэрвээ та хэн нэгнийг харж явдаг бол түүний талаар юу гэж
боддогоо түүнд хэл. Хэрвээ та зүтгэл гаргахгүй бол тэр хэзээ ч энэ
талаар мэдэхгүй хэвээр үлдэнэ. Шургуу ажиллах нь олон асуултын хариуг
өгнө. Энэ өдөр та улаан өнгийн хувцас өмсвөл эрч хүч хүсэл зориг тань
идэвхтэй болно.
Арслан (7/23-8/22)
Хянуур
өдөр. Хүсч байгаа зүйлсээ жагсаан бич, тэгээд байнга нүдэнд харагдаж
байхаар газар наа. Одоо бас таны нэр хүнд чинь өсч байгаа тул
бизнесийн өрсөлдөгчидөө ялах магадлал өндөр байна. Худалдаа наймаа
эрхэлдэг хүмүүс өнөөдөр чухал шийдвэр гаргаж магадгүй. Танилцаад
удаагүй байгаа хүн чинь танд сексийн санал тавьж магадгүй. Хамгийн
түрүүнд нэг нэгнээ сайн таньж мэдэх нь чухал шүү.
Охин (8/23-9/22)
Эрүүл
мэнддээ анхаар. Эрүүл хоол хүнс хэрэглэж байнгын хөдөлгөөнтэй байх нь
чухал. Идэж уухаа хэтрүүлэх хандлагатай байна. Ажил дээр гарах цуу
ярианаас хол бай. Юу ч болж байсан та болох зүйл болдгоороо болж байна
гэж ойлгоорой. Зохиол бичин, загвар зохион, жүжиглэдэг охиныхон энэ
өдөр цоо эрүүл байж үр дүнтэй ажлаасаа ирнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг
өдөр. Бусадтай холилдож шинэ сонин зүйлээ хуваалцахад таатай өдөр.
Хүмүүс таны өөртөө зориулан хийж бүтээсэн зүйлүүдийг сайшаах болно.
Төлөвлөж бэлдэлгүйгээр ойр хөршүүдтэйгээ уулзах нь оройн уур амьсгалыг
таатай болгоно.
Хилэнц (10/23-11/21)
Зугаатай өдөр. Өнөөдөр таны төсөөлөл од гарагсын нөлөөгөөр эрчимжиж байна. Олон гайхалтай сайхан санаагаар та бялхаж байна. Хайртай хүмүүс хүүхдүүдэйгээ цагийг өнгөрөө. Өнөөдөр их залуу сэтгэлгээтэй байна. Та хэдэн настай байлаа ч жаахан зугаа цэнгэл, наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Амрах төлөвлөгөө чинь гэнэт өөрчлөгдөнө, бараг л найзтайгаа утсаар дэмий ярьж байгаад л өөр санаа орж ирнэ.
Нум (11/22-12/21)
Сонирхолтой
өдөр. Өөрийн цагаа зохицуул тэгээд амсхий. Бүх үйл хэрэг урагшилж
эхлэнэ. Хууль эрхзүйн асуудал уур бухимдал үүсгэх болно. Гэхдээ өдрийн
үйл явдалын хувьд харилцаа холбоо сонирхолтой байх болно. Танд санаа
зовох юу ч байхгүй байна. Ярилцах хүсэл тэмүүлэлтэй бай. Орой гэхэд та
шинэ учирсан хайр дурлалаа тэмдэглэхийг хүсэх болно. Концерт жүжиг
үзэхээр тохиролц.
Матар (12/22-1/19)
Ихэнх матаруудын биеэ даах гэсэн хүсэл эрмэлзэл амжилттай болно. Гэвч хувийн амьдралын бүхий л зүйл тийм ч таатай байж чадахгүй. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөөгөө зохиохдоо эмнэлэгийн зардалд тодорхой хэмжээний мөнгийг хойш хямгадахыг зөвлөе.
Хумх (1/20-2/18)
Од гарагс таны итгэл найдвар, найз нөхдийн гэрт тухлаж байна. Тиймээс
энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Та бүхний нэр
хүнд өсч эхэлнэ. Утас чинь зогсоо чөлөөгүй дуугарна. Хэрвээ чухал
уулзалт, хугацаанд нь дуусгах чухал ажил байгаа бол утсаа унтраачих
хэрэгтэй. Даргатайгаа урьдынхаараа бай. Тэд таны байгаа байдлыг бүгдийг
нь ажиглаж байгаа. Хайр дурлалын явдал чинь нэг шат ахиж магадгүй ээ.
Загас (2/19-3/20)
Өөрийнхөө
мөрөөдөх байдлаа хэвээр үлдээ. Учир нь энэ зүйл хожим нь бодитоор
биелэх зүйлийг зөгнөдөг. Зарим загасны ордныхон хайрттайгаа зугаалганд
явах романтик аялалд мөнгө төсөвлөнө. Болгоомжгүй үр дүнгүй байдал энэ
өдөр тохионо. Тиймээс мэдрэмжтэй бодит байх хэрэгтэй. Эм ууж өвчнөө
дарвал хүчтэй болж амарна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих