Хэн үүнд анхаарал хандуулж эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах ёстой вэ? Эдийн засаг хямрах нь гэх юм. Үнэндээ аль хэдийн хямраад эхэлчихсэн байна. Удахгүй сургууль цэцэрлэг орно. Үүнтэй холбоотойгоор иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах бэлтгэл ажил эхлэнэ. Харин үүнтэй зэрэгцэн өнөөх үнэ ханш улам л өссөөр байх болно. Манай улсад ямар нэгэн тэмдэглэлт өдөр, үйл ажиллагаа, баяр ёслол болох дөххөөр бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч хяналтнаас гардаг.
Энэ мэт сургууль цэцэрлэг орох дөххөөр хичээл номны үнэ ханш өсдөг нь уламжлал болоод байгаа юм. Тэгэхээр үнийн өсөлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна. Үүнээс гадна сургалтын төлбөр хэмээх том асуудал байгаа.
Жил бүр төлбөрөө нэмдэг Их дээд сургуулиудын төлбөр нэмэх болсон шалтгаан нь тодорхойгүй байдаг. Тэд хаа нэгтээгээс, ямар нэгэн шалтгаан олж төлбөрөө нэмж байна. Жил ирэх тусам их дээд сургуулийн төлбөрийн хэмжээ өссөөр байгаа нь энгийн иргэдийн хувьд маш том асуудал болж буй хэрэг. Үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд их дээд сургуульд оруулна. Харин өнөөх сургуулийн төлбөр жил ирэх тусам нэмэгдэж хүүхдээ сургуулиас нь гаргах нэг хэцүү, гаргахгүй байх нэг хэцүү болж байгаа нь тэр.
Бүр боломжгүй болсон нэгэн сурч байх хугацаандаа ажил хийнэ харин зарим нь дундаас нь сургуулиа хаяж хар ажил хийн ирээдүйд ямар ч боловсролгүй барилга дээр цагийн ажил хийдэг нэгэн болж хувирч байна. Улсаас оюутнуудад өгч буй тэтгэлэг урамшуулал муу. Хэдийгээр оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөг өгч байгаа хэдий ч тэрхүү тэтгэлэгийн мөнгө өнөөдрийн авлигад идэгдсэн багш нарын халаасанд орж байгаа юм. Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд их бий.
Наймаачдын үйлдэл хяналтнаас гарч, авлигачдын тоо нэмэгдсээр буй энэ нийгмийг хэн, хэзээ эмх цэгцэнд нь оруулах вэ? Эдийн засаг элгээрээ мөлхөж байна. Хоолгүй хонож буй айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа нь ядуурлын тоо нэмэгдэж буйн илрэл юм. Улс ихээхэн хэмжээний орлого мөнгө төвлөрүүлж байна гэх боловч ард түмний халаасыг хоосолж байгаа хэрэг юм. Тэрхүү төвлөрсөн мөнгөөр ард түмэн, нийгэмд хэрэгтэй ашигтай зүйлсийг хийх хэрэгтэй.
Энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар Нийгмийн даатгалын санд 751.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Энэхүү орлогын дийлэнхийг тэтгэврийн даатгалын сангийн орлого бүрдүүлсэн байна. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн орлого 2013 оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсөхөд ажилгүйдлийн сангийн орлого буурсан боловч тэтгэврийн даатгалын сангийн орлого өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
Харин долдугаар сарын эцсийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 734.3 тэрбум төгрөгийн зарлага гарснаас 77.2 хувийг тэтгэврийн даатгалын зардал бүрдүүлжээ. Мөн энэ оны эхний долоон сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 132.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс буурчээ. Энэхүү бууралт нь "Хүний хөгжил сан”-аас хишиг хувь олгохоо зогсоосонтой холбоотой аж.
Харин Халамжийн сангийн зардлаас 47.2 тэрбум төгрөгийг халамжийн тэтгэвэрт, 33.2 тэрбумыг нөхцөлт мөнгөн тэтгэмжид зарцуулсан бол 52.3 тэрбумыг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд зарцуулсан байна. Энэ мэтчилэн орлого мөнгө төвлөрч байгаа ч тэрхүү мөнгө нь ард түмний халааснаас гарч байгаа юм.
Үндэстэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих