Өнөөдөр 2014 оны 08 дугаар сарын 10 өдрийн 17.30 минутын орчим Ж.Энхбат миний Төрийн банкны виза картаараа төв Худалдаа хөгжлийн банкны АТМ-с бэлэн мөнгөний гүйлгээ хийх гэсэн боловч "картаа авна уу" гэж гарч ирээд бэлэн мөнгө гарч ирээгүй. Тус асуудлаар ХХБанкны 326289 болон 18001881 гомдолоо гаргасан чинь та төрийн банкны 19001977 хандаж гомдол гаргасан боловч "та Төрийн банкны салбар дээр ирээд маягт бөглөөд өг" гэсэний маягтаа бөглөөд өгсөн боловч та тус асуудлаар шалгаж ажлын 7-аас 10 хоногийн дараа шийдвэрлэгдэнэ гэсэн. Төрийн банкны үйлчилгээ арай дэндүү хүнд сурталтай "та яах гэж ХХБанкаар үйлчлүүлсэн юм бэ" гэх байдлаар хандаж байна.
Энэ байдлаас үзвэл иргэн Ж.Энхбатыг ихээхэн чирэгдүүлхээс гадна түүний сонголтод Төрийн банкны ажилтнууд хөндлөнгөөс нөлөөлхийг оролдож буй нь харагдах бөгөөд төрийн, улсын гэх тодотголтой компанийн үнэн нүүр царай, сэтгэл дутсан үйлчилгээг хангалттай харж болж байна. Төрийн банкны захирал Д.Батсайхан та энэ мэт асуудлуудад хөнгөн шуурхай хандаж иргэдийн гомдол нэг бүр дээр анхаарч байдаг ядаж ганц өдөртэй болох нь зүйтэй байна.
Иргэн Ж.Энхбатын асуудлыг хэрхэн шийдэж буй талаар Төрийн банкны үйлчилгээ ямар байгаа тухай бид эргэн мэдээлэх болно.
Цаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих