Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээнийхэн өнгөрсөн сард 11 гол, мөрний 17 цэгээс дээж авч, гидрохимийн шинжилгээ хийжээ. Тус шинжилгээгээр Сэлэнгэ, Туул, Ерөө, Орхон, Хараа голуудын ПИЧ-ийн агууламж 1.2-1.4 дахин, Хиагт гол Алтанбулаг сумын гүүрний орчмоос авсан дээжинд аммони азот 11.0 дахин, нитрит 77.6 дахин, фосфор 7.8 дахин тус тус илэрсэн байна. Энэ нь МК84586; 98 стандартаас давж бохирдсоныг харуулж байгаа гэж албаны хүмүүс тайлбарлажээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4644
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих