Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг өнгөрсөн пүрэв гаригт болсон Засгийн газрьш хуралдаанаар албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд өөрөө оруулж ирсэн бөгөөд, Б.Батзаяа ажлын хариуцлага алдаж, удаа дараа сануулга авч байсан гэжээ. Тэр ч байтугай төрийн өмчит таван аж ахуйн нэгжийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж, сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдэг шалтгаанаар гурван сарын хугацаанд цалингийнхаа 30 хувиар торгуулж байжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад хандан "Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг" хэмээх сануулгыг өгч байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ энэ өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудаарх албан мэдээндээ Засгийн газрын хэвлэлийн алба Б.Батзаяа болон зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар дурдаагүй байлаа.
Харин Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын хуралдаанд оруулж ирэн, хэлэлцүүлсэн энэ шийдвэрийн талаар Зам тээврийн яамныхан урьдчилж мэдээгүй байжээ. Энэ үед салбарын сайд А.Гансүх зарим дарга нарынхаа хамт ОХУ-д албан томилолттой явж байсан гэнэ. Тэрбээр ОХУ-ын Тээврийн сайдын урилгаар тус улсад айлчилсан бөгөөд, Оросын Ерөнхийлөгч В.Путиний Монголд хийх айлчлалын урьдах бэлтгэл ажлын шугамаар явж байсан гэнэ.
Мөн Б.Батзаяагийн
оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Зам тээврийн яамны Төмөр зам,
далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Ё.Манлайбаяр хүртэл салбарын сайдын хамт хойд хөршид ажиллаж байсан аж.
Харин А.Гансүх сайдыг орлож, уг өдрийн Засгийн газрын хуралдаанд дэд
сайд X.Ержан суусан. бөгөөд, Ерөнхий сайдын оруулж ирсэн гэнэтийн
асуудалд "гэрч" болж үлдсэн бололтой.
Зам тээврийн Төрийн нарийн
бичгийн дарга Б.Батзаяаг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарыньш
хүн гэдэг. Нэгэн цагт бие хамгаалагч нь байсан бөгөөд, өнгөрсөн
2008-2012 оны Засгийн газарт Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот
байгуулалтын сайд байхад "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн
захирлаар ажиллаж байсан. Харин Н.Алтанхуягийн кабинетаас Зам тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн даргьш албан тушаалыг "аваад" байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр 2009 онд "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хятадын "Cgina CNP Corporation" корпорациас хөнгөлөлтэй зээлээр 35.7сая орчим ам.долларын зүтгүүрүүдийг худалдан авсан бөгөөд, эдгээр зүтгүүрүүд өдгөө шив шинээрээ ашиглагдахгүй байгаа аж. Мөн зээлээр 28.5 сая ам.долларын үнэтэй 62 ширхэг засварын машин авсан нь "Болдтөмөр Ерөө гол" компанийн хашаанд мөн л ашиглагдахгүй байгаа юм байна. Энэхүү зээлийг хүүтэй нь төлөх ажлыг Сангийн яам хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга
"Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлд 267 километр төмөр зам хувийн хөрөнгө
оруулалтаар барих төслийг "Энержи ресурс"-ээс төрөөр далайлган авч,
"МТЗ" төрийн өмчит компанид шилжүүлэн улсын хөрөнгөөр бариулахаар
болсон. Үүнтэй холбоотойгоор 12 төрлийн ажлыг зургаа болгож, төсөвт
үнэлгээг нь 48 сая ам. доллараар нэмэгдүүлсэн байна. Дээрх ажлыг
"МТЗ"-ын гүйцэтгэх захирал Б.Батзаяа хариуцан хийсэн гэнэ. Мөн төмөр
замын ТЭЗҮ-г хийлгэх хөлсийг "МТЗ"-ын хөрөнгийг барьцаалан зээл авч
өгөн, 5.65 сая ам.долларыг "МкКинсей"-д өгөхдөө "нууцад" хамруулсан нь
мөнгө угаасан байж магадгүй гэсэн сэжиг төрүүлж байгаа гэнэ.
"МкКинсей"-гийн хийсэн үнэлгээг олон улсын хөрөнгө оруулалтын
байгууллагууд хүлээж авахгүй байгаагаас болоод төмөр замын ажлыг
санхүүжүулэх хөрөнгө оруулагч олдохгүй байгаа гэж хэвлэлүуд бичиж байна.
Мөн төмөр замын төсөлд хууль, санхүүгийн хяналт нэрээр зөвлөх үйлчилгээнд 25 сая ам.доллар зарцуулах гэрээ байгуулж, үүнийг төлөхөөр сар бүр "Хөгжлийн банк"-наас 1.7 сая ам.долларыг үр дүнгүйгээр зарцуулах болсон гэх олон асуудлаас шалтгаалж Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа албан тушаалаасаа огцорсон бололтой.
Б.Батзаяагийн хамт "эрүүний шөл ууж", огцорсон албан тушаалтнууд бол БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар юм.
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих