Энэ бямба гаригт цуврал 25 лекцийн хамгийн сүүлчийн өдөр. Лекцийн
сэдэв "орчин үе ба гоо сайхан". Монгол хүн Түвдийн шарын шашинд олон
зуун жил доромжлуулсаны эцэст орчин үетэй золгосон.
Япон оронд Мэйж
\Meiji\ гэж нэртэйгээр тэр үеийн кайзэр орчин үеийг авчрах гэж үйлээ
үзжээ. Мэйж гэсэн үг соён гэгээрсэн удирдагч гэсэн агуулгатай ажээ.
Тэгвэл түүнтэй адил Чойбалсан эх орондоо орчин үеийг авчрах гэж бүр ч их зовжээ.
Орчин үеийг босгоход тийм ч амар
байсангүй. Эмнэлэг, сургуулиуд, цэцэрлэг, улстөр болон хуулийн
байгууллагууд анх удаа байгуулагдаж Монгол хүн анх удаа гэр оронтой
цалин мөнгөтэй мэдлэг мэргэжилтэй золгосон.
Монгол хүнийг сайн
сайхан амидралаар амидруулахгүй гэсэн Түвдийн шарын шашин Монгол хүний
тархийг дэндүү гэмтээсэн байсан. Оюуны гэмтэлээс гаргах тийм ч амар
байсангүй. Чойбалсан энэ л их хэцүү үйл хэргийг 40, 50 иад онд хийжээ.
Тэр үед дэлхий тэртэй тэргүй дайнуудаар дүүрэн улс орнууд маш их улс төр
эдийн засгийн хямралтай байсан үе шүү дээ.
Гэтэл өнөөдөр
Майдар бурханы хөшөө босгож Чойбалсангийн байгуулсан орчин үеийг устгаж
буцаад л Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулах гэсэн хүмүүсийн үйлдэл улам
л их хүчээ авсаар. Энэ зурагт харуулсантай адил Монгол хүнийг газар
""элгээр нь" хэвтүүлж мөргүүлж эзлэн авахыг л оролдож буй бололтой.
Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих