Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын
17. Ангараг гараг. Чөдөр одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.
Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн
үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй
уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь
тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь,
хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Одтой
өдөр. Амьдралын жижиг зүйл дээр ч анхаарлаа хандуул. Хониныхны авъяас
хэрэгтэй үед нь гарч ирдэг. Та дотоод дизайн, өнгә сонголт зэрэг зүйл
дээр өөрийгөө харуулж чадна. Мән та маргалдаж буй ажилчдыг тайвшруулах
хэрэг гарна. Энэ бүхнээс үүдэн дараагийн хурал дээр даргалах хэрэг гарч
магадгүй. Цалин өснө. Хэдий чинээ таны амьдрал тав тухтай байна төдий
чинээ та амжилттай байж чадна. Оройн урилга таныг дур булаам нэгэнтэй
учруулах ба та энэ шөнийг амар амгалан өнгөрөөж чадна.
Үхэр (4/20-5/20)
Гэр
орны дотоод асуудлууд овоорсон байна. Та өөрөө бүх асуудлыг шийдвэрлэх
гэж зүтгэхийн оронд гэр бүлийн гишүүн бүртээ хуваарилан олгох нь зөв
алхам байх болно. Карьер хөөсөн үхэрийн ордныхон хос нь өөртөө нь
адилхан амбиц, хүсэл тэмүүлэлгүй гэж бодох тохиолдолд бухимдал үүсгэнэ.
Бусдын үйлдлүүд хуурмаг байдлаар дүүрэн байх бөгөөд таны сонирхол үл
ойшоогдоно. Тийм учраас болгоомжтой бай.
Хамтатгах (5/21-6/21)
Зохион
байгуулалт бүхий өдөр. Өглөө бүр огт сонирхолгүй сэтгэл догдлуулам
ажилд явдаггүй ихэрийнхэн энэ байдлаа эргэн нэг харах хэрэгтэй болсон
байна. Үнэхээр өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол энэ
амтгүй зүйл дээр бага зэргийн давс нэмэх зорилгоор олон төрлийн
сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруулах юмуу ажил чинь
таалагдахгүй байгаа бол ажлаа солих талаар бодож эхэл. Гэвч энэ
байдалдаа няхуур хандан бүтээлч байдлаар сэтгээрэй. Аливаа зүйлийн үр
бүтээлтэй байх үеийг хүлээх хэрэгтэй. Илүү зүйлд цагаа зарцуулахаас
сэргийл. Санхүүгийн ашиг харагдаж байна.
Мэлхий (6/22-7/22)
Амар
тайван өдөр. Зарим нэг мөнгөтэй холбоотой асуудлыг эс тооцвол бүх зүйл
хэвийн асуудалгүй явагдах болно. Чанараас болж хэтэрхий их ажилтай
байх нь хэцүү байж магадгүй. Гэвч энэ нь магадгүй заримд нь эерэг
байдлаар нөлөөлөн илүү урам зоригийг нь сэргээж болно.
Арслан (7/23-8/22)
Ашигтай
өдөр. Од гариг тань уруу инээмсэглэж байна. Та гараа сунгах төдийд
аливаа зүйлийг гүйцэлдүүлж чадна. Та шашны болон сүнслэг ухагдхууныг
ойлгох дотоод хүч тэнхээтэй байна. Өөрийгөө болон бусдыг өрөвдөх сэтгэл
төрнө. Орчны болон улс төр гэх мэт асуудлуудад сайн дураар оролцох
хүсэл төрөх байх. Хэн нэгэн танд хүчтэй нөлөөлж, өөрийнхөө сэтгэл
санааны байдлыг ойлгоход тусална.
Охин (8/23-9/22)
Хувийн
асуудалдаа гол анхаарлаа хандуулж хэт их ажиллахгүй байх нь зүйтэй.
Өнгөрсөн үеийн гэм буруу гомдол, дургүйцлээ хаяж урагшаа тэмүүлээрэй.
Хувиараа бизнес эрхэлдэг охиныхон ашигтай байна. Гэнэтийн таагүй зүйл
тохиож болзошгүй. Энэ орой чөлөөтэй байж амраарай.
Жинлүүр (9/23-10/22)
Ганц
бие жинлүүрийнхэн сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох
хэрэггүй. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Гэр бүл салалт,
татвар нэхэмжлэл, өв залгамжлах маргаан зэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн
нь үр дүнтэй байх болно. Таны ажлын үйлчлүүлэгчдээсээ ирсэн гомдол
саналыг баяртайгаар хүлээн аван зөвшөөр. Ингэснээрээ олон үйлчлүүлэгчийг
татах үүдийг тань нээлттэй үлдээнэ.
Хилэнц (10/23-11/21)
Гунигтай
өдөр. Өнгөрсөн хайрын дурсамжууд чинь таны ой ухаанд байсаар байна. Юу
ч бодолгүй нам унтахыг хичээ. Болж буй энэ үйл явдлуудад та юу ч хийж
чадахгүй. Өнөөдрийн хувьд "Би яг энэ мөчид энд л байна” гэдэг л таны
уриа байх ёстой. Сүүлийн 2 долоо хоногийн стресс чинь одоо тайлагдана.
Иллэг массажинд орж бие сэтгэлийн зовиураа март. Салхинд аялах нь бас
таныг тайвшруулна.
Нум (11/22-12/21)
Энэ
өдөр зорилгодоо хүрэх, төслөө дуусгахад төгс өдөр байна. Завгүй бай.
Та олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хэрвээ та өөр зүйлд оролцоод байвал та
хуримтлагдсан их ажилаа дуусгаж магадгүй. Шаргуу байдал болон үнэнч
шударга байдлын төлөөх нэр хүнд чинь хүндлэгдэнэ. Хүн бүрийг өөрийнхөө
талд гэж битгий найд. Хэрэв та гэр бүлийн үйл ажиллагаанд оролцвол од
эрхэс сэтгэл санааны илэрхийллийг дэмжих болно.
Матар (12/22-1/19)
Нигүүлсэнгүй
өдөр. Хайр дурлал, өршөөл уучлал гэмшил нүглээ наминчлах үр дүнгээ
тооцоход таатай өдөр болно. Энэ өдрийн гол санаа зовоох зүйл нь оюун
санааны тарчилгаа юм. Хувь заяагаа сайжруулахыг хүсэж байвал хариу
нэхэлгүйгээр ямар нэг сайн сайхан зүйл бүтээ. Ингэснээр та ирээдүйн
ялалт амжилтандаа нэг оноо нэмж авах болно.
Хумх (1/20-2/18)
Завгүй өдөр. Өнөөдөр бизнесийн болон санхүүгийн үйл явдлууд
амжилттай явагдахаар байна. Нөхөрсөг байдалд янз бүрийн хүмүүстэй ажил
хэрэг явуулахдаа та азтай байна. Чухал уулзалтад хоцрохгүйн тулд
сэрүүлгээ эрт тавиарай. Таны өөрийн эрч хүч болон уулзалтад хоцрогсдын
санал хүсэлт таны сэтгэл санааг сэргэг байхад тусална.
Загас (2/19-3/20)
Салан
тусгаарлах өдөр. Хэрвээ гэрээсээ хол танихгүй газар явах гэж байгаа
бол газрын зураг, юмуу луужин авч яваарай. Танихгүй газар төөрөх нь
таныг бусдаас тусгаарлаж, үнэт цагийг чинь алдагдуулна. Бүх зөвлөгөө
яг байгаа онож буудахгүй. Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал зарим
загасныханд тохиолдож болзошгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих