Өнөөдөр 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл цаг агаарын байдал ямар байх талаар мэдээг хүргэе. Зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн, бусад нутгаар өдөртөө дулаарна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн
уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр
говиор 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр
зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн
хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25
хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр
бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр,
зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар 22-27 хэм
дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих