БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны ихэнх нутагт хур тунадас оролгүй удаж, хэт халсны улмаас сүүлийн 43 жил үзэгдээгүй ган болж байгаа тухай "Синьхуа” агентлаг уламжиллаа. Байгалийн гамшигт Өвөрмонголын нэг сая гаруй хүн нэрвэгдэж, тэднээс 70 мянга гаруй малчин ундны усны гачигдалд оржээ. Мөн 500 мянга гаруй бод мал ус, тэжээлийн дутагдалтай байгаа аж. Урьдчилсан тооцоогоор байгалийн гамшиг 390 мянган га тариалангийн газар, 1.5 сая малын бэлчээрийг сүйтгэн 1.6 тэрбум юанийн хохирол учруулжээ. Гантай бүс нутагт бүх талын тусламж үзүүлж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих