Кино, телевизийн болон инээдмийн ахмад жүжигчин Робин Уильямс даваа гарагт нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна.
Тэрээр 63 настай байжээ. Тэрээр "Өглөөний мэнд
Вьетнам”, "Ухаант Уилл”, "Жуманжи” зэрэг кинонд бүтээсэн дүрээр алдрын
оргилд хүрсэн нэгэн байв. Тэрээр 1997 онд эрэгтэй туслах дүрийн Оскарын
шагналтнаар тодорч байв.
Түүнийг өчигдөр үд дунд гэртээ амиа алдсан
байхад нь олсон бөгөөд үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар амиа
хорлолт гэж үзэж байгаа юм байна.
Талийгаачийн хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр тэрээр сүүлийн үед нэлээд сэтгэлийн дарамттай байсан аж.
Харин эхнэр Сюзан Счендр "Миний зүрх сэтгэл маш их шимширч байна " хэмээн мэдэгдсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих