
Та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд:
- Жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл;
- ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын аль нэг цонхноос лавлагаа авна,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгнө. /Жич: Шалгалтыг долоо хоног бүрийн тодорхой нэг өдөр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуулийн байранд/.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээс дээш хугацаагаар хасуулсан, мөн эрхээ хасуулаад 1 жил эрхээ сэргээгүй буюу түүнээс дээш болсон тохиолдолд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн долоо хоногийн давтан сургалтанд авто сургууль /курс/-т суралцаж шалгалтанд хамрагдан тэнцсэн тохиолдолд эрхийн үнэмлэхийг олгоно.
Энэ талаарх лавлалаа мэдээллийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын баруун хаалга, хуучнаар Замын цагдаагийн газрын байранд ирж мэдээлэл авч болох юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4665
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих