Дорнод аймгийн Хавирга-Архашаатын боомтоор Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэвтрэх, БНХАУ-ын Манжуур хот, Хөлөнбуйр аймаг руу зорчиход хүндрэлтэй байгаа талаарх гомдол, саналыг иргэд, бизнес эрхлэгчид олон жил тавьсаар ирсэн. Энэхүү хүндрэл бэрхшээлийг аймгийн үе үеийн удирдлагууд хоёр улсын харилцан тэгш эрхтэй байх зарчмын дагуу шийдвэрлэх оролдлогыг 1992 оноос эхэлсэн боловч өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй байсан.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам Тээврийн яамд болон холбогдох газар, хэлтсүүд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын удирдлагуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар удаа дараа асуудал тавьсны үр дүнд 2014 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо уулзалдсан Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 28 удаагийн уулзалтаар БНХАУ-ын Манжуур хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүрэг, Хянган аймгийн Рашаан хот, Улаан хот хүртэлх тээврийн тогтмол болон тогтмол бус маршрутыг нээлээ.
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЗАМ ХАРИЛЦАА, ТЭЭВРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 2014 ОНЫ 28 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛ-ООС
2.1 2011 оноос хойших уулзалтуудаар тохиролцсон одоогийн тээвэрлэлт эхлээгүй байгаа зорчигчдийн тогтмол болон тогтмол бус тээврийн дор дурдсан 6 маршрутын дагуух тээврийн үйлчилгээг нээх асуудлыг хэлэлцээд энэ 2014 онд багтаан эхлүүлэхээр тохиров. Үүнд:
2.1.1 Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Архашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл: …
2.2 Монгол Улсын талаас санал болгосон дор дурдсан тээврийн маршрутын талаар хэлэлцээд дараах байдлаар тохиролцов. …
2.2.3 Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Архашаатын боомтоор ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг хүртэл зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут
2.3 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимаас санал болгосон дор дурдсан тээврийн маршрутын талаар хэлэлцэж дараах байдлаар тохиров.
2.3.1 Монгол Улсын Дорнод аймгийн төв Хэрлэн сум-Халхгол сум-Сүмбэр-Рашаан боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хот-Улаан хот хүртэлх зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут, ачааны байнгын бус тээврийн маршрут
2.3.2 Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумаас Сүмбэр-Рашаан боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хянган аймгийн Рашаан хот хүртэлх зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут, ачааны байнгын бус тээврийн маршрут багтжээ.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих