"Нүүр ном"-ын найзууд хэд хоногийн өмнө олны танил нэг эрхмийг их л
дотно, халуун дулаан үгээр эгнээндээ элсүүлсэн юм. Энэ бол Монголын
зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Арлааны
Эрдэнэ-Очир байв. Хэдийгээр түүний албан ёсны хаягтай "нүүр ном" цахит
ертөнцөд орж ирээд удаагүй ч найзын тоо алъ хэдийнэ 800 давсан байлаа.
Найз болохоор хүсэлт явуулсан хэнийг ч эрхэм найрагч тун найрсгаар
элсүүлж, тэр хэрээр уран бүтээлийн өндөр амжилт хүссэн сэтгэгдэл
тасрахгүй байсан юм. Иймээс зохиолчтой өөртэй нь холбогдлоо.
-Сайхан
зусч байна уу. Уран бүгээлийн олз омог ихтэй юү. Та өөрийн гэсэн цахим
хуудастай болсон байна билээ. Найзууд ч олон болсон бололтой?
-Сайхаан,
сайхан зусч байна уу. Харин тийм юм болоод байх шиг байна. Өнгөрсөн
баасан гаригт л мэдлээ. Хүмүүс над руу тэгж утасдаад.
-Та өөрөө нээгээгүй юм уу?
-Үгүй ээ тийм юм байхгүй. Миний нэрийг ашиглаад хуудас нээчихсэн бололтой. Тэр хүнийг олж болдог болов уу.
-Тэр ч хэцүү л байх. Таны нэлээд олон зураг бас уран бүтээлийг чинь тавчихсан байсан.
-Харин хүмүүс тэгээд байна. Тэр хуудсыг нь хаалгачих юмсан.
-Таниар өөр сонин юу байна. Манай уншигчдад хүргэх шинэ содон мэдээлэл гэвэл?
-Би
ирэх сард Бүгд Найрамдах Македон улсыг зорих гэж байгаа. Тэнд Дэлхийн
яруу найргийн 53 дугаар их наадамд оролцох юм. Урилга нь ч ирсэн. Дөнгөж
сая онгоцныхоо билетийг захиалчихаад л байж байна.
-Нээрэн та шүлгээ англи, франц хэл дээр хөрвүүлж байгаа гэсэн байсан?
-Энэ
наадамд орохдоо таван шүлгээ англи, францаар хөрвүүлээрэй гэсэн.
Түүнийг нь явуулчихсан. Түүнээс гадна би өөрийнхөө шүлгүүдээ орос,
англи, франц, македон гээд таван хэл дээр хөрвуүлж, ном гаргах гэж
байгаа. Өөрийнхөө нэлээд олон шүлгээ хөрвүүлнэ. Тэгээд л шинэхэн номоо
бариад наадамд оролцож буй хүмүүстэйгээ уулзаад явна даа /инээв/.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих