Бохь зажилж, хийжүүлсэн ундаа уугаад, лаазалсан хүнс, түргэн хоол идэж, дургүйгээ хүргэсэн хүнийг буудаж унаган амьдардаг америкчуудын амьдралын хэв маягийг киноноос харахдаа бид үнэхээр жаргалтай юмаа гэж дуу алддаг байсан цаг саяхан. Америкчууд шиг амьдрах гэсэн бидний хүслийг гүйцэлдүүлэхээр манайд түргэн хоолны газрууд ч олон болсон. Цаашлаад америк хүнс, америк барааны дэлгүүрүүд ч хаа сайгүй байх болжээ. Гэтэл түргэн хоол, хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний сөрөг үр дагаврыг жингийн илүүдэл, түүнтэй холбогдсон бусад төрлийн өвчлөлөөр ухаарсан америкчууд одоо илүү эрүүл сонголтыг хийх болжээ. Ямартай ч америкчууд дараах 10 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаа больсон байна.
Эрдэнэшиш
Саяхан хийгдсэн 4 долоо хоногийн нэгэн судалгаагаар өглөөний цайнд хэрэглэдэг эрдэнэшишийн худалдаа 7%-иар, энэ төрлийн бүтээгдэхүүний том нийлүүлэгч болох Kellogg’s-ын худалдаа 10%-иар буурсныг тогтоожээ.
Хийжүүлсэн ус
Хийжүүлсэн усны оронд энергийн ундаа, амтат ус болон бусад төрлийн ундаа усны худалдан авалт хийх нь ихэсчээ.
Бохь
Сүүлийн 4 жилд гаа, чихэр, бохины худалдан авалт 4%-иар буурсан байна.
Буу
Сүүлийн жилүүдэд цэцэглэж байсан бууны худалдаа 2014 оны эхний хагаст 18-22%-иар унажээ.
Капкейк
Энэ үнэтэй гурилан амттаны худалдан авалт эрс буурснаар 65 сүлжээ дэлгүүр энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ худалдааг хаажээ.
Chef Boyardee-гийн лаазалсан бүтээгдэхүүн
86 жилийн түүхтэй лаазалсан гоймонгийн брэндийн бүтээгдэхүүний худалдан авалт 7%-иар буурчээ.
Гольфийн хэрэгсэл
Харьцангуй цөөхөн тоглогчтой энэ спортын хэрэгслийн худалдан авалт 10 орчим хувиар унажээ.
Сахлын хутга
Магадгүй сахалтай эрчүүд шинэ чиг хандлага болсон байж болох юм. Ямартай ч сахлын хутга авах гэсэн худалдан авагч цөөрсөн байна.
Талх
Нэгэн судалгаагаар америкчуудын 56% нь цагаан талх авахаа больсон гэдгийг тогтоосон. Цагаан талхны худалдан авалт аль 2006 оноос худалдан авалт нь эрс буурсан бол глютенгүй гэх чиг хандлага бүх төрлийн талхны худалдааг багасгажээ.
Кабриолет
2004 оноос энэ төрлийн машины худалдаа 44%-иар унасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих