Энэ оны 2-р сар гарснаас хойш, Гвинейд Эбола цус алдах
халдварт хижиг дэлгэрч, одоогоор уг өвчин мөн л газар авч, ялангуяа
Либери, Сьерра-Леоне, Гвиней зэрэг 3 оронд ноцтой байна. Орон нутгийн
цагаар, 11-нд, Хятадын засгийн газраас уг гурван оронд олгосон нийт 30
сая юаний өртөг бүхий эд барааг Гвинейн нийслэл Конакрид хүргээд байна.
Хүлээн авч хүлээлгэн өгөх ёслол дээр, Хятадаас Гвинейд суугаа элчин сайд Дянь Жяньчян болон Гвинейн олон улсын хамтын ажиллагааны сайд Сано нар хоёр орны засгийн газрын нэрийн өмнөөс эд барааг хүлээн авах хэлэлцээрт гарын үсэг зурж, нийт 10 сая юаний өртөг бүхий эд барааг Гвинейн засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Энэ бол Хятадын засгийн газраас баруун Африкийн орнуудад олгож байгаа Эбола өвчнийг аргацаах хоёр дахь бүлэг яаралтай тусламжийн эд бараа болно. Мөн өдөр, Гвинейд туслах Хятадын олон нийтийн эрүүл мэндийн тусгай мэргэжилтний хэсэг нийслэл Конакрид хүрэлцэн очсон байна.
\Р\ china radio

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих