2014 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар Хэрлэн голын усны түвшин Чойбалсан хот орчмоор ОЖДунджаас 38см-ээр, үерийн түвшинг 12 см-ээр, Улз гол Эрээнцав сумын орчмоор ОЖД түвшинг 23 см-ээр, Халх гол Сүмбэр сумын орчмоор ОЖД түвшинг 30 см-ээр, Ялалт баг орчмоор /ҮАТ/ үерийн аюултай түвшинг 10-20 см-ээр тус тус давж үерлэсээрбайна. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэн, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
2014 оны 8дугаар сарын 1 дүгээр 10 хоног тойм
Цаг агаарын байдал:Агаарын температурын арав хоногийн дундаж нийт нутгаар 16.4…20.6градусЧулуунхороот сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар 1,1…2,2 градусаар бага байв. Агаарын температурын үнэмлэхүй бага /хүйтэн/ нь нийт нутгаар 4…11 градус. Үнэмлэхүй их /дулаан/ 24…30 градустай байв. 30 градусааас давж халсан хоногийн тоо Чойбалсан хотод 1 өдөр ажиглагджээ.
Хөрсний гадаргын дундаж температур 16…28 градус, үнэмлэхүй хүйтэн 2..11 градус, үнэмлэхүй их 47…59 градус дулаан байв. 40 градусаас давж халсан хоногийн тоо нийт нутгаар 4-8 өдөр ажиглагдсан байна.
Энэ 10 хоногт нийт нутгаар 4-7 өдөр 4,9…49,7 мм бороо орсон ба Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чулуунхороот олон жилийн дунджаас бага, Матад ахиу бусад нутгаар дунджийн орчим оржээ. Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-20 м/с, 10 м/сек-ээс их салхитай өдөр Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр сумын нутгаас бусад нутгаар 1-8 өдөр ажиглагдлаа.
Бэлчээрийн байдал: Чойбалсанд хялгана, хазаар цэцэглэлт, Баяндунд хялгана цэцэглэлт, Хөлөнбуйрт хялгана үрийн боловсролт, бусад нутгаар шинээр үе шат ажиглагдаагүй ургалтын байдал Чойбалсан, Халхгол Ялалт багт онц бусад нутгаар хэвийн байна. Ургамлын дундаж өндөр 16-45 см байна. Мал ногоонд цадаж байгаа малын бэлчээрлэлт сайн байна.
Хөрсний чийгийн хувьд Чойбалсангийн бэлчээрийн талбай дунд зэрэг, Халхгол, Баян-Уулын хадлан бэлчээр, төмс буудайн талбай талбайн чийг хангалттай байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна.
Мэдээ гаргасан: Инженер М. Алтаннавч

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих