
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр 2014 оны долоодугаар сард Дорнод аймгийн Баян-Уул суманд хамгийн их хур тунадас орж 161.7 мм-т хүрсэн байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 41.4 хэм, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хамгийн бага температур -4.4 хэмд хүрлээ. Салхины хамгийн их хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 32 м/с хүрсэн байна. Аймгийн төв, нийслэлд агаарын дундаж хэм 2014 оны долоодугаар сард олон жилийн дунджаас 0.4 хэм, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хэмээр дулаан байлаа.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2014 оны долооугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 24 удаа, 13-р хороолол орчимд 5 удаа, 32-ын тойрог орчимд 4 удаа, 1-р хороолол орчимд 2 удаа; 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 17 удаа, Хархорин захын орчимд 9 удаа, 32-ын тойрог орчимд 8 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих