Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд
байрлах "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" эмийг буруу
тунгаар худалдаалснаас болж нийт 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдсэн талаар
бид мэдээлсэн. Тэгвэл дээрх эм нь Монгол Улсын эмийн жагсаалтад
бүртгэгдээгүй байсан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
"Монос"-ын бүх салбар эмийн санг хаахаар болжээ. "Монос” групп нь нийт
18 салбар эмийн сантай аж. ШӨХТГ-аас уг асуудалтай холбогдуулан дөрвөн
ажлын хэсэг томилон өнөөдөр 13 цагаас эхлэн үүдийг нь хааж лацдах арга
хэмжээ авахаар болжээ.
Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих