Н.Алтанхуягийн Засгийн газар унах нь тодорхой боллоо. Эдийн засгаа хямрааж элгээр нь мөлхүүлж нүүр хийх газаргүй болсон тэдний унах хамгийн том нүхийг Монгол банкны Н.Золжаргал гэх эрхэм тун ч гүн ухаж өглөө дөө.
Гэхдээ тэд элдэв төсөл хөтөлбөр, ханшийн зөрүүн дээрээс өөрсөдөө чамгүй хөлжсөн гэх хардлага нийгэмд төрөөд байгаа нь нууц биш...Зах зухаасаа ч илэрч хууль хяналтынхан шалгаад эхэлсэн.
Ямар сайндаа л "Найман шарга” валютын захын ченжүүд "Монгол банкны Н.Золжаргалын хамаатан хийгээд хамсаатнууд бүгд валютын ченжүүд, тэд нь мөнгийг хүүлж ханшийн зөрүүн дээр хөлжиж байна” гэх хардлага тээж шивэр авир хийцгээж байна гэсэн шүү.
Ямартаа ч ийнхүү чадваргүй, буруу хүнийг хариуцлагатай албан тушаал дээр тавихад яаж улс эх орны эдийн засаг хохирч ард түмэн туйлдаж Засгийн газар унахад хүрдгийг Н.Алтанхуяг сайд яс махандаа шингэтэл ойлгож толгойгоо шааж байгаа сурагтай...
Гэхдээ гадуур Н.Алтанхуяг сайд огцрох яах вэ эхлээд энэ” хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болсон Монгол банкны Н.Золжаргалыг үтэр түргэн зайлуулж оронд нь чадвартай хүн тавих нь зөв гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа аж.
Болод
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих