15 цагт Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийгшил 29 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 8 дугаар сарын 13-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26
градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм,
өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм
дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо
орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө
Орхон, Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан
байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх
нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн
хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан
байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих